Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Камерон МакРей "Оюу Толгойн ирээдүй бол хамтын үнэт зүйлс мөн"

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Ерөнхийлөгч Камерон МакРей ирэх сард үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийн өмнө олон нийтийн өмнө үг хэлэв.

Дисковер Монголиа чуулганд Камерон МакРей Оюу Толгойд ажилласан гурван жилийнхээ дурсамж, мөн тус компанийн нааштай ирээдүйн талаар ярив. Оюу Толгой компани энэхүү чуулганы Алтан ивээн тэтгэгчээр оролцож байгаа юм.

Тэрээр Оюу Толгой төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан бүхэнд талархлаа илэрхийлж “... хүндрэл бэрхшээл байсан хэдий ч Оюу Толгой өөрөө сайхан боломжийн үлгэр дууриал болж чадсан билээ. Энэ бүхэн хүмүүсийн хөдөлшгүй итгэл үнэмшил, чин үнэнч зүтгэл, хүчин чармайлт дээр үндэслэж байлаа. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд оруулсан асар олон байгууллага, хүмүүсийн хувь нэмрийг байнга санах болно” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Ноён МакРей Оюу Толгойг барьж байгуулах, өнгөрөгч долдугаар сард зэсийн баяжмалыг экспортлоход ямар хүндрэл бэрхшээл тулгарсан талаар ийнхүү ярив:

“Оюу Толгойн талаар яриа хэлцэл өрнөх, түүнийг анхаарч сонирхох нь ойлгомжтой, гэвч яриа хэлцэлийн уур амьсгал заримдаа талуудад тус болохоосоо ус болсон тохиолдол ч бий. Оюу Толгой бол Монгол улсын хувьд ч, олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд ч, уул уурхайн салбарын хувьд ч шинэ туршлага юм. Бүх талд сурах зүйл, авах сургамж их байна. Эерэг уур амьсгал бий болгож чадах олон нийт болон улс төрийн яриа хэлцлийг яаж өрнүүлэх вэ, томоохон төслийн шугам зургийг бодит бүтээн байгуулалт хэрхэн яаж болгох вэ гэдэгт хариу олох явдал маш чухал юм.

Хамгийн чухал нь хамтын зорилго, үнэт зүйлсээ хүлээн таньж мэдэх, амьдралд хэрхэн хэрэгжүүлэхээс бидний амжилт эсхүл ялагдал шалтгаална” гэж онцлов

Ирээдүйн төлөв, хандлагын талаар харилцагч бүх талуудад жинхэнэ хамтын түншлэл үр өгөөжөө өгнө гэж ноён МакРей хэлэхдээ онцлон тэмдэглэв.

Сүүлийн хэдэн жилийн сургамжаас ярихдаа тэрээр дараахь зүйлийг онцолж тэмдэглэв. Үүнд:

“Яриа хэлцэлийн уур амьсгал амин чухал. Гэвч заримдаа бүх талуудад тус болохоосоо ус болсон тохиолдол ч байсан. Оюу Толгойн хувьд бид Оюу Толгойг дэлхийн жишигт хүрсэн бизнес бий болгох асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллах ёстой байсан. Засгийн газрын хувьд – Оюу Толгойгоос болж бусад чухал бодлогын асуудалд тавих анхаарлаа сарниулахад хүргэсэн. Хамгийн гол нь нийт ард иргэдийн хувьд, Оюу Толгой төсөл нь Монгол улсын тусын тулд хамаг зүйлээ зориулсан тийм төсөл байхыг хүсдэг байвал зүгээрсэн. Оюу Толгойн ирээдүйд энэ түүх давтагдах ёсгүй. Оюу Толгойн ирээдүй бол, улстөрийн маргаан биш, цэвэр бизнесийн үйл ажиллагаа байх ёстой” гэв.

Тэрээр хөрөнгө оруулагч нарт хандан уриалга гаргаж Монголын эдийн засгийн чадавхийг сайшаан магтав:

Оюу Толгойн шинэ захирал Монгол улсыг ямар гайхамшигтай улс орон, сонирхолтой цаг үед ирж байгаагаа тун удалгүй ойлгоно гэж бодож байна. Эдийн засгийн хүндрэл, дэлхийн зах зээлийн цаашдын чиг хандлага тодорхойгүй байгаагаас үл хамааран Монгол улсын хувьд энэ цаг мөч сонирхолтой хэвээр байна. Шинэ сэтгэлгээ, шинэ санаа гарч байна, нийгмийн хэлэлцүүлэг ч Монгол улсын эдийн засгийн ирээдүйн талаар шинэ, эерэг дүр зураг бий болгох чиглэл рүү шилжиж байна.

Хэлсэн үгийг бүрэн эхээр нь дараахь хуудсаар орж уншиж болно: http://ot.mn/mn/media/speech/050913/discover-mongolia-2013

Камерон МакРей Оюу Толгойд 3 жил ажилласан бөгөөд Рио Тинтогийн Монголыг хариуцсан захирлын алба хашиж байв. Тэрээр уул уурхайн салбарт 31 жил буюу 6 улсад ажилласан туршлагатай. Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлаар 3 жил ажиллаж, ирэх аравдугаар сард ажлаа хүлээлгэж өгнө. Түүний оронд ажиллах хүнийг удахгүй зарлах юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.