Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Техник технологийн сургууль эрчим хүч хэмнэж, дулааны алдагдлыг бууруулна

- Налайх дүүрэг дэх энэ сургуульд шинэ технологи ашиглалаа -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК Монгол улсын мэргэжлийн боловсролын салбарт урт хугацааны, томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Нийт 126 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хүрээнд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт Техник технологийн орчин үеийн жишиг сургууль барьж байна. Энэ сургуулийн барилгын явцтай Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх болон албаныхан танилцлаа. Техник технологийн жишиг сургууль нь 6,000 ам метр талбай бүхий сургалт үйлдвэрлэлийн хичээлийн байр, 2,500 ам метр талбайтай оюутны дотуур байр, багш нарын орон сууц, биеийн тамирын талбай, спортын танхимаас бүрдэх цогцолбор юм. Тус сургуулийн барилгын давуу тал нь эрчим хүч, дулааныг дээд зэргээр хэмнэх дэвшилтэт технологи ашиглажээ. Барилгын нүүрэн талын ихэнх талбайг эзлэх цонхоор нарны энерги авах боломжтой. Эдгээр цонхууд нь дундаа хүйтэн нэвтрүүлэхгүй, дулаан алдахгүй таславчтай, 3 давхар юм. Үүний зэрэгцээ барилгын гадна талын хөөсөнцөр материал нь маш зузаан, дээд зэргийн шахалттай, хатуу учраас дулаан сайн хадгалдаг.

Манай орон шиг эрс тэс уур амьсгалтай оронд энэхүү шинэ технологи хамгийн зөв шийдэл юм байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.