Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Бизнесийнхэн 'Оюу Толгой'-гоор бахархлаа

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим 'Оюу толгой' компанитай хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюу толгойн уурхайтай танилцах аяллыг өчигдөр зохион байгуулсан юм. Аяллын явцад Монголын нэр нөлөө бүхий 30-аад аж ахуйн нэгжийн захирлууд энэ зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалтыг нүдээр үзэж бахархлаа. 'Зуун удаа сонсохоор нэг удаа үз' гэлцдэгийн учир чухам энэ.

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий менежер Д.Эрдэнэбат:
Манай танхим жил бүр оны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. Шалгарсан компанийнхаа үйл ажиллагаатай гишүүн байгууллагуудынхаа төлөөллийг танилцуулж, харилцан туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцах зорилгоор аялал зохион байгуулдаг уламжлалтай. “Оюу толгой” компани өнгөрсөн жил даймонд буюу шилдгийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан юм. Өнөөдрийн аяллын маань зорилго өмнийн говь дахь Оюу толгойн уурхайтай танилцах. Энэ удаагийн аялалд манай танхимын голлох газар, хэлтсийн удирдлага, танхимын гишүүн 30-аад компанийн 40 гаруй төлөөлөгч оролцож байна. Ийм том бүтээн байгуулалт өрнөж байгааг хараад бахархахаас яах вэ. Монгол хүн монгол газар дээрээ ийм л бахархмаар сайхан үйлсийг бүтээж байна шүү дээ.

'Туушин' компанийн авто тээвэр хариуцсан захирал Д.Пүрэвдорж:
Энэ зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалттай танилцуулах аяллыг зохион байгуулж байгаа Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, 'Оюу толгой' компанийн удирдлагад талархлаа илэрхийлье. Уг аяллын ачаар энэ том бүтээн байгуулалтыг нүдээр үзэж бахархах сэтгэл төрж байна. Үүх түүхээсээ эхлээд өнөөгийн үйл ажиллагаатайгаа цаг зав гаргаж танилцуулсанд баяртай байна. Ялангуяа 'Оюу толгой'-н үе үеийн түүхийг өгүүлсэн музей их таалагдлаа. Энэ газар дор ямар их баялаг байна вэ. Манай компани 2009 оноос эхлээд Улаанбаатар дахь 'Оюу толгой' компанийн агуулахаас бараа материал тээвэрлэж байгаа. Бодит байдлыг газар дээр нь ирж үзлээ. Цаашид “Оюу толгой” компанитай бусад хэлбэрээр хамтран ажиллах, ханган нийлүүлэх боломжийг судаллаа.

'IT ZONE' компанийн нэвтрүүлэлтийн багийн менежер Э.Золбоо:
'Оюу толгой' төсөл бол маш сайхан бүтээн байгуулалт юм байна.Энд олон зүйлийг нүдээр үзлээ. Бизнес, компьютерийн тоног төхөөрөмж, техник технологи, программ хангамж зэрэг чиглэлээр “Оюу толгой”-той хамтран ажиллах боломжтой гэдгийг мэдлээ.

 

 

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын зураасан код, логистикийн хэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан:
Дэлхийн хэмжээний энэ том уурхайд техник технологийн ямар дэвшил, ялангуяа зураасан кодыг хэрхэн ашиглаж байгаатай танилцлаа. “Оюу толгой” компани зэсийн баяжмалын экспорт дээрээ хамгийн сүүлийн үеийн зураасан кодыг үр дүнтэй ашигладаг юм байна. Чухам ингэснээр экспортолж буй зэсийн баяжмалыг бүхий л шатанд иж бүрэн хянах боломжтой болжээ.

'Гэтженероус' компанийн гүйцэтгэх захирал Х.Гантөмөр:
Өмнийн говьд ямар их бүтээн байгуулалт бий болсныг үзлээ. Монголчууд юу бүтээж чаддагийг харлаа. Үнэхээр аугаа том төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл Монгол улсад, монголчуудад үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. “Оюу толгой” компанитай хамтран ажиллах олон боломж байгааг олж харлаа.

 

 

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.