Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Ханбогд суманд хатуу хучилттай зам баригдаж байна

- Оюу Толгой ХХК замын ажлыг санхүүжүүлжээ -

Монгол улс, Өмнөговь аймаг - Оюу Толгой ХХК өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд хайрган хучилттай 10 км зам барьсан билээ. Энэхүү ажлаа үргэлжлүүлэн 5 км замыг хатуу хучилттай болгож байна. Замын ажлыг Оюу Толгой ХХК-ийн санхүүжилт, дэмжлэгээр “Авто замын тоног, төхөөрөмжийн түрээс” ТӨХК гүйцэтгэж байгаа юм. Гүйцэтгэгч компани 10 дугаар сарын 2-ноос 26 машин тоног төхөөрөмж, 46 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлжээ. Мөн орон нутгаас найман хүн ажилд авсан байна. Монгол улсын замын холбогдох стандартын шаардлага хангасан уг замын ажил төлөвлөсөн хугацаандаа явагдаж байгаа бөгөөд цаг агаарын саатал гарахгүй бол ирэх 11 дүгээр сарын дундуур ашиглалтад орно. Оюу Толгой компани, Ханбогд сумын хооронд өнгөрсөн есдүгээр сард Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу таван томоохон ажлыг Оюу Толгойн дэмжлэг, санхүүжилтээр гүйцэтгэх аж. Үүний нэг нь Ханбогд сумын төвийн 5 км замыг хатуу хучилттай болгох ажил юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.