Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Илтгэл: Хьюстон Спенсер, Монголын Уул Уурхайн Чуулга Уулзалт, Перт хот

“Төслийн тухай шинэ мэдээ”

Эрхэм сайд аа, Монголын болон олон улсын зочид төлөөлөгчид өө, та бүхэнтэй энэ өдөр уулзаж байгаадаа баяртай байна.

Бусад  компаниудын адилаар Рио Тинтод аюулгүй ажиллагаа амин чухал. Оюу Толгойд бид бүх ажлаа аюулгүй ажиллагааны зөвлөмжөөр эхэлдэг тул энэ илтгэлээ ч ялгаагүй эхэлье. Ингэснээр аюулгүй ажиллагаа нь бидний гэр бүлийн амьдрал болоод ажлын байранд хэрхэн ач холбогдолтой гэдгийг бие биедээ сануулах боломж олгодог.

Эдгээр тэмдгүүдийг манай уурхай дээр байгаа томоохон барилга бүр дээр байрлуулдаг. Оюу Толгой руу машинаар ирэх хүн бүр хамгийн түрүүнд бидний суурь үнэт зүйлс болох аюулгүй ажиллагааны тухай сануулгыг харч авах ёстой. Энэхүү аюулгүй ажиллагааны сануулга агшин зуур өнгөрөх боловч бид бүгдийн хувьд ажлын өдрөө зөв сэтгэлээр эхлүүлэхэд тус дөхөм болдог юм.

Өнөөдрийн миний илтгэл 'Төслийн тухай шинэ мэдээ' гэсэн гарчигтай. Гэхдээ та Монголын уул уурхайн талаар сонирхож байгаа бол, манай төслийн тухай хэдийнэ тодорхой мэдлэгтэй болсон байх.


Хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэлтсийг хариуцсан Дэд ерөнхийлөгч Хьюстон Спенсер-ийн хэлсэн үгтэй бүрэн эхээр нь танилцана уу.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.