Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Хүзүүвчтэй хулан хаана байгаагаа цаг тутам мэдээлдэг

- Сансрын дамжуулагчтай, байршил тодорхойлогч хүзүүвчийг 20 хуланд зүүжээ -

Оюу Толгой ХХК говийн ан амьтны амьдрах орчинд уул уурхай нөлөөлж буй эсэхийг судалж байгаа юм. Үүний тулд Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Австри улсын мэргэжилтнүүдийн хамтаар 20 хуланд сансрын дамжуулагчтай, байршил тодорхойлогч хүзүүвч зүүжээ. Ингэснээрээ хулангийн шилжилт хөдөлгөөн хоног, улиралд хэрхэн өөрчлөгддөг, хөдөлгөөнөө зохицуулахад ямар хүчин зүйл нөлөөлдөг, хөдөлгөөн хязгаарлаж байгаа зүйлсийг илүү нарийвчлалтай судалж, тогтоох боломж бүрдэнэ. Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Биологийн олон янз байдлын ерөнхий зөвлөх С.Дорждэрэм “Оюу Толгой компани уул уурхай эрчимтэй хөгжиж, зам, дэд бүтэц ихээр барьж буй өмнийн говьд хулангийн нүүдэл, шилжилтийг нарийвчлан судалж байгаа. Энэ бол нэг компанийн байгаль орчноо хамгаалах ажилд төдийгүй улсын хэмжээнд хулан хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад чухал хувь нэмэр оруулах боломжтой” хэмээн ярилаа.

Сансрын дамжуулагчтай, байршил тодорхойлогч хүзүүвчийг Оюу Толгой уурхайн орчимд 10, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт 10 хуланд зүүсэн бөгөөд эдгээрийн 13 нь азарга, 7 нь гүү юм. Хүзүүвч нь цаг тутам хиймэл дагуулаар дамжуулан байршлаа мэдээлдэг. Харин хоёр жилийн дараа хүзүүвч нь салж унах үед авч хулангийн зан төрх, өдрийн идэвхи зэрэг нэмэлт мэдээллийг авч дэлгэрэнгүй байдлаар боловсруулах юм. Мөн судалгааны талбайн томоохон замын орчимд 5 км зайд хүзүүвчтэй хулан орж ирвэл 15 минут тутам байршлыг мэдээлэхээр хүзүүвчийг програмчилсан байна. Үүгээр тухайн амьтдын байршил, замын ойролцоо бэлчиж байгаа, хөндлөн гарч байгаа эсэхийг нарийвчлалтай тодорхойлох аж.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.