Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Хүүхдүүдийн суралцах, амьдрах орчныг сайжруулахад Оюу Толгой компани хувь нэмрээ орууллаа

- Оюу Толгой компани хүүхэд багачуудын ая тухтай сурч, амьдрах орчинг сайжруулахад 80 сая төгрөг хандивлажээ -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой компани нийгмийн хөрөнгө оруулалтын хүрээнд хүүхэд, гэр бүл хөгжлийн 'Өнөр бүл' төв болон Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор дунд сургуулийн байрыг шинэчлэн засварлах төсөлд хамтран оролцсон юм. Хүүхэд багачуудын амьдралын ая тухыг сайжруулах, сурч боловсроход нь хувь нэмрээ оруулахаар Оюу толгой компани 2013 онд 80 сая төгрөг хандивласан бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолын үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлсэн үгэндээ хүүхэд багачуудын хөгжих, сурах бүхий л бололцоог хангасан энэ сайхан ордонд Монголын ирээдүй болсон мэдлэг боловсролтой, эрдэм чадалтай хүмүүс амьдарч, суралцах болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Оюу толгой компани нийгмийн хөрөнгө оруулалтын төслүүдээрээ дамжуулан анхаарал халамж шаардлагатай бүлгийнхэнд тусламж дэмжлэгийн гараа байнга сунгаж ирсэн.

Оюу Толгой компанийн нийгмийн хөрөнгө оруулалтын менежер Д.Тулга хэлсэн үгэндээ “Оюу Толгой төслийн үйл ажиллагаа зөвхөн уул уурхайгаар хязгаарлагддаггүй гэдгийг бид нийгмийн хөрөнгө оруулалтын төслүүдээрээ нотолж байдаг. Бид Монгол улсынхаа соёл, нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж түүнийхээ үр дүнгээр жигүүрлэж байдаг юм” гэлээ.

Өнөр бүл төвийн захирал Б.Бурмаа “Манай төвийн хүүхдүүдийг сайхан ордонтой болгож өгсөн Хүүхдийн төлөө Үндэсний газар, Оюу Толгой компани, Улаанбаатар Ротари клубт талархал илэрхийлье. Манай хүүхдүүд амжилттай сайн суралцаж та бүхний ачийг хариулах болно” гэсэн юм.

Төслийн хэрэгжүүлэгчээр Ротари Улаанбаатар клуб ажиллажээ. Энэ ажлын үр дүнд Өнөр бүл төвд сурч амьдарч буй бүтэн өнчин болон асрамж хамгаалал шаардлагатай 2-18 насны 190 гаруй хүүхэд, мөн Амгалан дунд сургуулийн 2,400 сурагчид, 180 багш ажилчид цэвэр тохилог эрүүл ахуйн орчинд ажиллаж амьдрах боломжтой болж байна. Хүүхэд багачуудын эрүүл энх сурч боловсрох нөхцлийг хангахад хувь нэмэр оруулсандаа Оюу Толгой компанийн хамт олон баяртай байна

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.