Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгойн удирдлага олимпиадын аваргуудтай уулзав

Монгол улс, Улаанбаатар хот - Менежментийн улсын есдүгээр олимпиад саяхан болж, аваргуудаа тодруулсан билээ. Уг уралдаанд 21 их, дээд сургуулийн 130 гаруй оюутан оролцжээ. Оюу Толгой компани энэхүү олимпиадыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Тус компанийн Хангамж, дэд бүтцийн хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Айвен Велла, Хүний нөөц, сургалт хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек, Санхүүгийн захирал Жастин Кэри, Төлөвлөлт, бизнес анализийн ахлах менежер Б.Дуламсүрэн нар дээрх олимпиадад тэргүүн байр эзэлсэн таван оюутантай өнөөдөр уулзав.

Тэд бол ШУТИС-ийн оюутан Б.Отгонзаяа, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн оюутан З.Туул, Б.Даваасүрэн, Д.Сүхболд, ХААИС-ийн оюутан Б.Энхмаа нар юм. Хоёр цаг шахам үргэлжилсэн уулзалт элэгсэг дотно, илэн далангүй байдалд болов. Оюу Толгойн удирдлага оюутнуудад сайн суралцаж, шилдэг сайн мэргэжилтэн болохыг захисан бол оюутнууд өөрсдийг нь хүндэтгэн хүлээн авч уулзсан Оюу Толгойн хамт олонд талархлаа илэрхийлж, “эх орондоо хэрэгцээтэй өндөр чадвартай мэргэжилтэн, топ менежер болж, Монгол улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгана” гэж амласан юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.