Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Ховор амьтан ургамлын мэдээллийн сантай болно

Монгол улс, Улаанбаатар хот - Манай улс анх удаа эх орныхоо үзэсгэлэнт байгаль, ховор амьтан ургамлын газар зүйн байршил, зураг, дүрс бичлэг, шинжлэх ухааны нэршил зэргийг багтаасан мэдээллийн сантай болно. Энэ төслийг хэрэгжүүлэгч Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг, Соёл, спорт аялал жуулчлалын болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтран ажиллах санамж бичигт 12 дугаар сарын 19-нд гарын үсэг зурлаа. Төслийн нээлтийн үеэр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Дэд сайд Б.Тулга “Монголчууд төдийгүй гадныхан ирэх гурван жил Монголын байгалийн сайхныг харуулсан цуврал кино, баримтжуулсан гэрэл зургуудыг үзэх нь. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Оюу Толгой компани хөрөнгө оруулж, дэмжиж байгаад баяртай байна” гэж хэллээ.

Оюу Толгой компани энэ төслийн санаачлагыг дэмжин, Өмнөговь аймгийн биологийн олон янз байдал, байгалийн үзэсгэлэнт газруудын кино болон гэрэл зургийн сан байгуулуулах зорилгоор 38 сая төгрөгийн санхүүжилт олгосон юм. Төсөл хэрэгжүүлэгч багийнхан 2014 онд Өмнөговь аймгийн Хэрмэн цав, Говь гурван сайхан, Хонгорын элс, Галба, Борзон, Хүрмэний говь, Чоно шургуул зэрэг үзэсгэлэнт газруудаар аялж, хөхтөн амьтан, шувууд, хэвлээр явагч, ургамал, шавьжийн гэрэл зураг, дүрс бичлэгийг баримтжуулах юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.