Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Говийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын уулзалт боллоо

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсээс Өмнөговь аймагт 'Өмнөговийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр' хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр Өмнөговь аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг дэмжих, нийгэм, эдийн засгийн салбарт шаардлагатай мэргэжлээр сурч буй чадварлаг оюутан, залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, оюуны хөрөнгө оруулалт хийх замаар төгсөөд нутагтаа ирж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрт тус аймгийн харьяат 242 оюутан хамрагдсанаас, 142 нь сургуулиа төгсөж, нутагтаа ажиллаж байна.

Энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар хот дахь Оюу Толгойн Мэдээллийн төвд 'Өмнөговийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр'-т хамрагдан, их, дээд сургуульд сурч байгаа 52 оюутантай Хөтөлбөрийн Удирдлагын баг, Оюу Толгой ХХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн захирал, компанийн Даланзадгад дахь Төлөөлөгчийн газрын ажилтнууд уулзлаа. Оюутнууд энэ үеэр Оюу Толгойгоос хэрэгжүүлж байгаа дээд боловсролын хөтөлбөр, тэднийг цаашид хэрхэн дэмжих бодлого баримталж байгаатай танилцаж, талархлаа илэрхийлсэн юм. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд амжилттай суралцвал сургуулиа төгстөл сургалтын болон дотуур байрны тэтгэлэг хүртдэг. Жилээс жилд улам өрсөлдөөнтэй болж байгаа энэ тэтгэлгийг Өмнөговь аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлоготой уялдуулан, тус аймагт хэрэгтэй байгаа мэргэжлээр сурч байгаа оюутнуудад өгдөг. Одоогоор суралцаж байгаа оюутнууд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, инженер, одон орон судлал зэрэг чиглэлээр мэргэшиж байгаа.

Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсээс уг хөтөлбөрийг 2005 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд тэтгэлэг авсан оюутнуудын 90 гаруй хувь нь сургуулиа төгсөөд, өнөөдөр нутагтаа ажиллаж, өмнийн говийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа юм. Ес дэх жилдээ хэрэгжиж байгаа энэ төсөлд Оюу Толгой компани 405 сая төгрөг зарцуулаад байна.

Оюу Толгой ХХК-ийн Өмнөговийн Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудтай танилцана уу.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.