Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Тайлан: Улирлын үйлдвэрлэлийн мэдээ

Рио Тинто компани өөрийн шууд удирдлага дор байгаа аж үйлдвэрийн нэгжүүд, түүнийн дотор Оюу Толгой төслийн үйлдвэрлэлийн мэдээ, тайланг улирал тутам гаргаж олон нийтэд мэдээлдэг.

2013 оны 4-р дугаар улирлын (10, 11, 12-р сарын) тайланг саяхан гаргалаа.

Цаашид, улирал бүрийн дараагийн сарын дундуур Оюу Толгой компанийн цахим хуудсанд эдгээр мэдээг тавих болно. Дараагийн тайланг энэ оны 4-р сард, үүний дараагийнхийг 7-р сар болон 10-р сард тус тус гаргах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Туркойз Хилл компанийн үйлдвэрлэлийн тайлан болон Рио Тинто компаний үйл ажиллагааны тоймоос хүлээн авна уу.

Үйлдвэрлэлийн мэдээ 2013 оны 4-р улирал Он гарснаас хойш
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) 7,835 20,317
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн агуулга)    
Зэс(%) 0.49 0.47
Алт (г/т) 0.41 0.36
Мөнгө (г/т) 1.44 1.39
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) 129.5 290.0
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) 25.4 26.4
Нийт үйлдвэрлэсэн металлууд    
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) 32.9 76.7
Баяжмал дахь алт (‘000 унциар) 74 157
Баяжмал дахь мөнгө (‘000 унциар) 208 489
Борлуулсан баяжмал дахь металлууд    
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) 6.1 6.1
Баяжмал дахь алт (‘000 унциар) 10 10
Баяжмал дахь мөнгө (‘000 унциар) 36 36

 

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.