Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Нийтлэл: Оюу Толгойгоос төрсөн тэргүүний геологичид

Монгол улсад геологийн салбар үүсч хөгжсөний 74 жилийн түүхт ой саяхан тохиосон билээ. Энэ үеэр Оюу Толгой компанийн арван ажилтан Монгол улсын 'Тэргүүний геологич' цолоор энгэрэээ мялааж, таван хүн УУЯ-ны хүндэт жуух бичгээр шагнуулсан юм. Тэдгээр алдартнуудаа товч танилцуулъя.

'ТЭРГҮҮНИЙ ГЕОЛОГИЧ' ЦОЛ ТЭМДГЭЭР:

Рэнчингийн ОЮУНЧИМЭГ: 1991 онд ШУТИС-ийг хайгуулын геологич мэргэжлээр төгссөнөөс хойш энэ салбарт 23 жил ажиллаж байна. 2003 оноос Айвенхоу майнз, “Оюу Толгой” компанид минералогич, төслийн ахлах минералогичоор ажиллаж байна. Оюу Толгой ордын хүдэржилт болон бодисын нарийвчилсан судалгаа, түүний нөөцийг баталгаажуулах, тайлан бичихэд оролцож, “Хьюго Даммитын ордын хүдэржилтийн зүй тогтол” сэдвээр 2008 онд докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн юм. Тэрээр Оюу Толгойн ордыг дэлхий дахинд таниулах зорилгоор олон улсын хуралд удаа дараа оролцож, сэтгүүлүүдэд өгүүлэл бичиж, уг ордын тухай мэргэжлийн ойлголт тайлбаруудыг өгөхөд идэвхтэй оролцжээ.

Алтангэрэлийн БАТ-ЭРДЭНЭ: ШУТИС-ийг зураглал хайгуулын инженер мэргэжлээр 2003 онд дүүргэсэн. “Оюу Толгой” компанид 2004 оноос эхлэн геологич, структур геологич, далд уурхайн төслийн геологичоор ажиллаж байна. Оюу Толгой ордын хайгуулын нарийвчилсан судалгаанд оролцож нөөцийг нь баталгаажуулах, өрмийн керний бичиглэл, структур, геохими, хойд Хьюго Даммит ордын геологийн зураглал, зүсэлт, хагарлын тайлалт, Оюу Толгой ордын ойр орчмын зураглалыг гаргах, Гүний хоолойн газар доорхи усны ордыг илрүүлэхэд оролцож, Херуга ордыг нээлцсэн хүний нэг юм.

Батдоржийн БАЯРМАА: ШУТИС-ийг 2000 онд төгсч эрэл хайгуулын геологич мэргэжил эзэмшсэн. 2002 оноос Айвенхоу майнз, “Оюу Толгой“ компанид структур геологич, ил уурхайн геологичоор ажиллаж байгаа. Оюу Толгой бүлэг ордын хайгуулын судалгаанд үр бүтээлтэй ажиллаж, жилийн эцсийн болон нөөцийг баталгаажуулах тайланг гаргахад идэвхтэй оролцжээ. Ил уурхайн тэсэлгээний талбайн нөөцийг тооцоолох, хаягдал олон хүдрийн төрлийг ялгах, хүдрийн хяналт, төлөвлөлт, өрөм тэсэлгээний инженерүүдийг мэдээллээр хангах, уурхайн ханын геологи-структурын зураг гаргаж 3D программд оруулах, тэсэлгээний цооногийн бичиглэл хийх ажлыг гардан гүйцэтгэж байна.

Хишигдэлгэрийн НАЦАГДОРЖ: 1995 онд Дархан хотын Политехникумыг уул уурхайн ашиглалтын техникч мэргэжлээр төгссөнөөс хойш энэ салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа. 2003 оноос Айвенхоу майнз, 2010 оноос “Оюу Толгой” компанид эрэл хайгуулын геологич, ил уурхайн геологичоор ажиллаж байна. Тэрээр Оюу Толгой ордын хайгуулын нарийвчилсан судалгаанд оролцож, Хармагтай, Шүтээн, Хүнгүйт, Нарийн худаг, Баруун тал, Цагаан суварга зэрэг зэс, алтны төслүүдэд цооногийн болон сувгийн бичиглэл, талбайн зураглал, дээжлэлтэд хяналт тавих, үр дүнгийн тайлан бичих, структурын тайлалтын ажил хийжээ. Ил уурхайн тэсэлгээний талбайн нөөц тооцоолох, хаягдал олон хүдрийн төрлийг ялгах, хүдрийн хяналт, төлөвлөлт, өрөм тэсэлгээний инженерүүдийг мэдээллээр хангах, уурхайн ханын геологи-структурын зураг гаргаж 3D программд оруулах, тэсэлгээний цооногийн бичиглэл хийх ажлыг гүйцэтгэж байна.

Санжаагийн МЯГМАРСҮРЭН: 2011 оноос Оюу Толгой компанид зөвшөөрөл хариуцсан ажилтнаар ажиллаж буй. Энэ хугацаанд Оюу Толгой, Хөх хад, Манахтын лицензийн талбайд геологийн хайгуулын болон эдгээр лицензтэй холбоотой ажлуудыг хуулийн дагуу хийхэд голлон анхаарч ажиллажээ. 1997 онд ШУТИС-ийг геологийн зураглал, ашигт малтмалын эрэл хайгуулын мэргэжлээр төгссөнөөсөө эхлэн геологийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй цөөхөн эмэгтэйчүүдийн нэг бөгөөд Оюу Толгойн Хьюго Даммит ордын ормын судалгааг хийж, гарал үүслийг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэрээр 2008 онд Японы Тохокүгийн их сургуульд “Өмнөд Монголын Хьюго Даммит Cu-Au-ны порфирын ордын хүдрийн эрдсийн парагенезис” сэдвээр магистрын зэрэг хамгаалж, улмаар 2011 онд тус сургуулийн Петрологийн тэнхмийн докторын курсийг Оюу Толгой ордын “Флюид ормын судалгааг өмнөд Монголын Хьюго Даммит Cu-Au-(зэс, алт)-ны порфирын ордын жишээн дээр” сэдвээр дүүргэжээ. Ажлынхаа хажуугаар эрдэм шинжилгээний цөөнгүй өгүүлэл, илтгэл бичсэн байна.

Батсайханы АНХБАЯР: МУИС-ийг нүүрсний геологич мэргэжлээр төгссөн. Айвенхоу майнз, “Оюу Толгой” компанид арав дахь жилдээ геотехникч, геотехникийн инженер, геотехникийн ахлах инженерээр ажиллаж байна. Энэ хугацаандаа уул уурхайн геотехникийн судалгаа шинжилгээний шинэ аргачлалыг нэвтрүүлж, хойд Херуга орд болох далд уурхайн босоо ам, хөндлөн нэвтрэлтийн бэхэлгээний загварыг төлөвлөхөд зориулсан судалгааны ажилд геотехникийн мэдээллийн сан бүрдүүлэх, боловсруулах, бэхэлгээний дараахь чанарын хяналт зэрэг дэлхийн түвшний системийг Монголд хэрэгжүүлэн ажиллаж байна. Геотехникийн судалгаанд зориулж, 491өрмийн цооногийн 460 мянган тууш метр дээж дээр геотехникийн мэдээлэл цуглуулж, боловсруулахад оролцсон юм. Энэ нь босоо амууд болон ил уурхайн геотехникийн чухал ач холбогдолтой судалгаа болсон юм.

Баасанжавын БААТАРЗОРИГТ: 2002 онд ШУТИС-ийг удирдлагын мэргэжлээр төгссөн. 2003 оноос “Оюу толгой” компанид геотехникийн туслах, геотехникч, геотехникийн инженер, геотехникийн супервайзороор ажиллаж байна. Энэ хугацаанд хойд Хьюго орд болох далд уурхайн босоо ам, хөндлөн бэхэлгээний загварыг төлөвлөхөд зориулсан судалгааны ажилд геотехникийн мэдээллийн сан бүрдүүлэх, боловсруулах, бэхэлгээний дараахь чанарын хяналт гэх мэт дэлхийн түвшний системийг Монголд хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Геотехникийн судалгаанд зориулж, 491өрмийн цооногийн 460 мянган тууш метр дээж дээр геотехникийн мэдээлэл цуглуулж, боловсруулахад оролцсон юм. Энэ нь босоо амууд болон ил уурхайн геотехникийн чухал ач холбогдолтой судалгаа болсон юм. Мөн далд уурхайн нэг, хоёрдугаар босоо амны мөргөцгийн зураглал, зураглалын программ, чулуулгийн шинж чанарын зураглал, чулуулгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, бэхэлгээний чанарын хяналт, шүршмэл бетоны хяналт гэх мэт зураглал, хяналтын ажлыг амжилттай гүйцэтгэжээ.

Дэлэгийн БАТМӨНХ:2003 оноос Айвенхоу майнз, “Оюу Толгой” компанид геотехникчээр ажиллаж байна. Оюу Толгой ордын хайгуулын нарийвчилсан судалгаа болох ил болон далд уурхайн геотехникийн судалгаанд гар бие оролцсон юм. Түүнчлэн хойд Херуга орд, далд уурхайн босоо ам, хөндлөн нэвтрэлтийн бэхэлгээний загварыг төлөвлөхөд зориулсан судалгаанд геотехникийн мэдээллийн сан бүрдүүлэх, боловсруулах, бэхэлгээний дараахь чанарын хяналт зэрэг дэлхийн түвшний системийг Монголд хэрэгжүүлэхэд идэвхийлэн оролцжээ. Мөн далд уурхайн нэг, хоёрдугаар босоо амны мөргөцгийн зураглал, зураглалын программ, чулуулгийн шинж чанарын зураглал, чулуулгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, бэхэлгээний чанарын хяналт, шүршмэл бетоны хяналт гэх мэт зураглал, хяналтын ажлыг амжилттай гүйцэтгэжээ.

Гомбосүрэнгийн НЯМДАВАА: 2001 онд ШУТИС-ийг инженер геологич мэргэжлээр төгссөн. 2002 оноос хойш “Оюу Толгой” компанид инженер геологичоор ажиллаж байна. Энэ хугацаанд гадарга дээр болон газрын гүнд өрөмдсөн 490 гаруй цооногийн 460 мянга орчим тууш метр урт геотехникийн мэдээлэл цуглуулах, боловсруулахад гар бие оролцжээ. Эдгээр мэдээлэлд Оюу Толгой төслийн ил уурхай, босоо амууд, далд уурхайн бэхэлгээний загвар түүний чанарын хяналтын ажлууд багтсан юм. Тэрээр далд уурхайн геотехникийн мониторингийн бүхий л ажилд идэвхтэй оролцсон туршлагатай ажилтан билээ.

УУЯ-НЫ ХҮНДЭТ ЖУУХААР:

Батмөнхийн БОЛДБААТАР: 2002 оноос “Оюу Толгой” компанийн мужаан цехэд гэрээт туслах ажилтан, хайгуулын хэлтсийн туслахаар ажиллаж байна. Усны хайгуулын болон өмнөд, хойд, төв Оюу, Херуга ордын 800 мянга орчим метр хайгуулын өрмийн цооногийн дээж, 1900 гаруй цооногийн геологийн судалгааны ажилд гар бие оролцсон. Тэрээр баяр ёслол, урлагийн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах, энэ чиглэлийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог юм.

Цогоогийн БАТБААТАР: 2002 оноос Айвенхоу майнз, “Оюу Толгой” компанид геологийн болон минералогийн туслахаар ажиллаж буй. Оюу Толгой зэс-порфирын орд дээр хайгуулын нарийвчилсан судалгаа хийх багт оролцож, Оюу Толгой төслийн үйл ажиллагаа эхэлсэн үеэс одоог хүртэл үр бүтээлтэй ажиллаж, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна. Оюу Толгойд ажиллах хугацаандаа орчин үеийн багаж дээр шинжилгээний дээж бэлтгэх, чулуулгийн хувийн жинг тодорхойлох ажлыг бие даан гүйцэтгэж байна.

Батнасангийн БЯМБАДЭЛГЭР: 2002 оноос Айвенхоу майнз, “Оюу Толгой” компанид геологийн туслахаар ажиллаж байгаа. Оюу Толгой ордын хайгуулын нарийвчилсан судалгааны багт оролцон Оюу Толгой төслийн үйл ажиллагаа эхэлсэн цагаас өнөөг хүртэл үр бүтээлтэй ажиллаж, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.

Тогтохнасангийн ГАН-ЭРДЭНЭ: “Женко” дээд сургуулийг эдийн засгаар мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн. 2004 оноос Айвенхоу майнз, “Оюу Толгой” компанид геотехникчээр ажиллаж байна. Оюу Толгой ордын хайгуулын нарийвчилсан судалгаа болох ил болон далд уухайн геологи, геотехникийн хайгуулын ажилд идэвхтэй оролцжээ. Геотехникийн судалгаанд зориулж, 491өрмийн цооногийн 460 мянган тууш метр дээж дээр геотехникийн мэдээлэл цуглуулж, боловсруулахад оролцсон юм. Энэ нь босоо амууд болон ил уурхайн геотехникийн чухал ач холбогдолтой судалгаа болсон юм. Мөн далд уурхайн нэг, хоёрдугаар босоо амны мөргөцгийн зураглал, зураглалын программ, чулуулгийн шинж чанарын зураглал, чулуулгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, бэхэлгээний чанарын хяналт, шүршмэл бетоны хяналт гэх мэт зураглал, хяналтын ажлыг амжилттай гүйцэтгэжээ.

Сүхбаатарын ПҮРЭВСҮРЭН: 2001 онд ШУТИС-ийг инженер геологич мэргэжлээр төгссөн. 2004 оноос Айвенхоу майнз, “Оюу Толгой” компанид геотехникч, геотехникийн инженерээр ажиллаж буй. Энэ хугацаанд гадарга дээр болон газрын гүнд өрөмдсөн 490 гаруй цооногийн 460 мянга орчим тууш метр урт геотехникийн мэдээлэл цуглуулах, боловсруулахад гар бие оролцжээ. Эдгээр мэдээлэлд Оюу Толгой төслийн далд уурхайн босоо амууд, ил уурхайн геотехникийн ажлууд багтжээ. Тэрээр далд уурхайн геотехникийн мониторингийн бүхий л ажилд идэвхтэй оролцсон туршлагатай ажилтан билээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.