Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой ХХК-ийн 2013 оны шилдэг ажилтан Д.Жавхлант

Оюу Толгой бол төсөл биш үйлдвэрлэл жигдэрсэн уурхай


Зураг дээр даран PDF хувилбарыг үзэх

Та Жактай танилц. Түүний хувьд 2004 оноос Оюу Толгойн бүтээн байгуулалтад оролцож, одоо үйл ажиллагаа нь жигдэрсэн уурхайд шижигнэсэн залуустай мөр зэрэгцэн зэс эрдэнийн баяжмал үйлдвэрлэх ажилд хувь нэмрээ оруулж байгаа тэргүүний ажилчин.

Хамгийн өндөр зэрэглэл буюу 6-р зэргийн мастер кранчин. Өдгөө 34 дэх жилдээ дэлхийн таталцлын хүчийг техникийн аргаар сааруулж, олон мянган тонн ачааг өргөж, буулгаж, явна. Бусад мэргэжлийн адилаар түүний ажил алдах эрхгүй, өндөр хариуцлага шаарддаг.

Оюу Толгойчууд түүнийг 'Жак' ах хэмээн хүндлэн дууддаг юм. Тэрээр “Барилга, бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлд шилжсэн энэ чухал үед шинэ үеийнхэндээ мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахиж, хөдөлмөрийн үр ашгийг дээшлүүлэн компанийнхаа хамт олны итгэлийг өндөрт өргөж явах болно” гэлээ

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.