Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК-ийн Ерөнхий захирал говь нутгийн ёс заншилтай танилцлаа

Монгол улс, Өмнөговь аймаг - Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Крэйг Киннел 1-р сарын 23-нд Оюу Толгой уурхайн дэргэд Ханбогд сумын ахмадуудын ажиллуулж буй 'Ёс заншлын өргөө'-гөөр зочилж, сумын өндөр настнуудтай уулзан, халуун дотно яриа өрнүүллээ.

Захирал Крэйг Киннел Монгол үндэсний дээл хувцас өмсөн ирж зочдод хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Монголд ирээд удаагүй, ёс заншилтай нь сайн танилцаж амжаагүй байсан ч хүмүүстэй хөөрөг зөрүүлж, золгож тавгийн идээ амсан, морин хуур эгшиглүүлсэн юм. Нутгийн ахмадууд шинэ захиралтай өндөр сэтгэгдэлтэй уулзаж, говийн ард түмний эдэлж хэрэглэдэг дээл, монгол гутал, лоовууз, морин хуур зэргийн үзүүлэн тайлбарлаж өгсөн юм.

Уулзалтын төгсгөлд Ханбогд сумын таван багийн амьжиргааны түвшин доогуур таван өндөр настанд Цагаан сарын баярын тавгийн идээ бэлэглэж, 'Ёс заншлын өргөө'-ний үйл ажиллагааг удирдан явуулдаг сумын Ахмадын хорооны найман хүнд гарын бэлэг өгөв.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Крэйг Киннел нутгийн ахмадуудаас говийн малчин ардын ахуй амьдрал, ёс заншилтай танилцах боломж гарсанд гүнээ талархаж цаашид улам ихийг сурах хүсэлтэйгээ байна гээд Оюу Толгойн нийт ажилтнуудад энэ гэрээр зочилж, орон нутгийн баялаг өв соёлтой танилцахыг уриаллаа.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.