Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгойн дэд Ерөнхийлөгч Оны менежментийн дээд өргөмжлөл хүртлээ

- Оюу Толгой бүтээн байгуулалтын төсөл биш, харин үйлдвэрлэл жигдэрсэн бизнесийн байгууллага болон хөгжиж байна -

Монгол улс, Улаанбаатар хот - Монголын Менежментийн Холбооноос жил бүрийн Цагаан сараар уламжлал болгон зохион байгуулдаг төр, захиргаа, бизнес, нийгмийн салбарын Менежментийн шилдгүүдийг шалгаруулах ёслол өнөөдөр 'Blue Sky' цамхагт боллоо. Усан могой жилийн бизнесийн салбарын шилдэг менежерээр Оюу Толгой төслийн дэд Ерөнхийлөгч С.Санждорж шалгарч Шижир алтан тэмдэг, Менежментийн дээд өргөмжлөл хүртлээ. Түүний хувьд Оюу Толгой ордыг нээлцсэн анхны геологчдын нэг төдийгүй уул уурхайн үйлдвэрлэл явуулахад өндөр ач холбогдолтой Гүний хоолой хэмээх усны нөөц газрыг олж илрүүлэхэд оролцсон юм.

Оюу Толгой төслийн дэд Ерөнхийлөгч С.Санждорж “Дэлхийн хамгийн орчин үеийн уул уурхайн цогцолборын нэг болох Оюу Толгойн ил уурхай, баяжуулах үйлдвэр, түүнийг дагалдах дэд бүтцийг өмнийн говьд богино хугацаанд амжилттай бүтээн байгуулж чадсан, өдгөө үйл ажиллагаа нь жигдэрсэн, тасралтгүй экспорт хийхэд гар бие оролцож буй эвсэг хамт олноо төлөөлж энэхүү шагналыг хүлээн авч буйдаа туйлын баяртай байна. Одоо Оюу Толгойн хамт олон биднийг үр ашигтай үйлдвэрлэл явуулах хариуцлагатай он жилүүд хүлээж байна” гэсэн юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.