Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Хуванцар савны хэрэглээг багасгаж байна

- Улаанбаатарт сар бүр 90,000 хуванцар сав хэмнэнэ -


Оюу Толгой ХХК-ийн Улаанбаатар дахь оффисын ажилтан Г.Мандах-Оргил, З.Оргилбаяр нар шинэ ус түгээгч төхөөрөмжийн дэргэд

Монгол улс, Улаанбаатар хот - Дэлхий даяар өдөр бүр ундааны усны 100 гаруй сая хуванцар савыг дахин боловсруулахгүй хэрэглэж байна. Хуванцар савыг хөрсөнд бүрэн задрахад мянган жил шаарддаг бөгөөд нэг хуванцар сав үйлдвэрлэхэд түүний багтаамжаас арав дахин их ус хэрэглэдэг юм.

Компаниуд болон хувь хүмүүс байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь багасгахын тулд хуванцар савны хэрэглээг бууруулах арга хэмжээ авч эхэллээ. Оюу Толгой ХХК энэ долоо хоногоос эхлэх Улаанбаатар дахь оффисын байрандаа байгаль орчны нөлөөллийг бууруулах алхам хийж,савласан усыг дахин хэрэглэдэг баллонтой ус түгээгч төхөөрөмжөөр сольж байна.

Тус компани ажилчдынхаа эрүүл мэнд, усны хэрэгцээг хангах зорилгоор сар бүр 90 гаруй мянган ширхэг савласан ус олгодог. Баллонтой ус түгээгч төхөөрөмж нь байгаль орчинд ээлтэйгээс гадна компанийн зардлыг хэмнэнэ. Оюу Толгой ХХК барилга бүтээн байгуулалтын төслөөс ашигтай, амжилттай бизнес эрхлэгч байгууллага болон шилжиж байгаа өнөө үед энэ нь улам ч их ач холбогдолтой юм.

Компанийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны эрх зүйн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Бумдарь: “Хог хаягдлыг багасгах, байгаль орчинд хамгийн ээлтэй арга нь түүнийг гаргахгүй байх явдал. Ялангуяа хуванцар сав нь байгальд маш удаан хадгалагддаг, дахин боловсруулахад орчныг бохирдуулдаг. Эрдэмтдийн судалгаагаар дэлхий дээрх газрын тос, хийн үйлдвэрлэлийн дөрвөн хувийг хуванцар сав үйлдвэрлэхэд зарцуулж, хүлэмжийн хий, азот, метан болон хүхрийн исэл ялгаруулдаг байна. Харин нэг тонн хуванцар савыг дахин боловсруулахад 1.5 тонн хүлэмийн хий ялгардаг болохыг тооцоолон гаргасан байна” хэмээн онцлов.

Оюу Толгой компанийн ажилтан З.Оргилбаяр: “Өнөө өглөө ажилдаа ирээд оффистоо шинэ баллонтой ус байхыг харахад сайхан санагдлаа. Бид байгаль орчноо хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх нь нэн чухал гэж үзэж байна. Бид ажил дээрээ ийм их хэмжээний хуванцар хэмнэх гэж байгаад маш баяртай байна,” гэлээ

Оюу Толгойн уурхайд савласан усыг баллонтой ус түгээгч төхөөрөмжөөр өнгөрсөн жилээс сольж эхэлсэн юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.