Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Шинэ төгсөгчид дэлхийн хэмжээний уурхайд ажиллана

Монгол улс, Улаанбаатар хот - Ялгуусан хэмээх модон морин жилийн босгон дээр Оюу Толгой компанийн 'Шинэ төгсөгч хөтөлбөр'-т хамрагдсан 16 шинэ төгсөгч АНУ руу дадлага хийхээр морджээ. Тэд Рио Тинто компанийн АНУ дахь Юта мужийн 130 жилийн түүхт Кеннекот уурхайд нэг жил үйлдвэрлэлийн дадлага хийж мэргэжил нэгт нөхөдтэйгөө мөр зэрэгцэн ажиллах юм. Эдгээр залуус 'Шинэ төгсөгч хөтөлбөр'-т хамрагдсан цагаасаа Оюу Толгой компанийн баяжуулах, ил уурхай, хөрөнгийн удирдлага, байгаль орчин, аюулгүй ажиллагаа зэрэг хэлтсүүдэд ажиллаж байсан юм.

'Шинэ төгсөгч хөтөлбөр'-т хамрагдан гэр бүлийн хамт АНУ-г зорьж буй Х.Өнөрмөнх “Миний насны залуучуудад Монголдоо хийгээд гадаад оронд дэлхийн түвшний том уурхайд дадлага хийж, ажлын туршлага хуримтлуулах ховор боломж олгодог Оюу Толгой компанийн 'Шинэ төгсөгч хөтөлбөр'-т чин сэтгэлээсээ талархаж байна. Өндөр ур чадвартай мэргэжилтэн болохын төлөө бүх чадлаараа хичээх болно” гэлээ.

2011 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа шинэ төгсөгчдийг хөгжүүлэх хөтөлбөрийн зорилго нь компанийн ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэгддэг. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар шинэ төгсөгчид өөрийн мэргэжлийн дагуу туршлагатай баг хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж дадлага туршлага хуримтлуулахын зэрэгцээ мэдлэг, ур чадвараа сайжруулах бусад сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах боломжоор хангагддаг юм.

Өнөөдрийн байдлаар 83 залуу төгсөгчид 'Шинэ төгсөгч хөтөлбөр'-т хамрагдан Австрали, Америк, Англи, Сингапур, Улаанбаатар болон Оюу Толгой уурхай-д ажиллаж байна.

'Шинэ төгсөгч хөтөлбөр'-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоос руу орно уу. http://ot.mn/mn/education-and-training/graduate-development

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.