Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Өгүүлэл: Л.Батбаатар "Төрсөн нутагтаа ажиллаж амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг"

Лувсандагвын Батбаатар Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-т татварын тасгийн дарга, ахлах байцаагчийн алба хашдаг жирийн нэг залуу. Тэрээр 2008 онд олон улсын бизнес, технологийн 'Зохиомж' дээд сургуулийг гадаад худалдаа, гаалийн эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. Л.Батбаатар Ханбогдын унаган хүүхэд. Тийм ч учраас сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа ирсэн нь энэ. Нутагтаа ирж, айл гэр болж, гал голомтоо бадраажээ. Одоо эхнэр, хүүгийнхээ хамт амьдардаг, өрхийн тэргүүн, төрийн албан хаагч. Айлын зургаан хүүхдийн нэг.

Түүний ажил амьдралын замнал Оюу Толгой компанитай салшгүй холбоотой. Учир гэвэл, олон жилийн турш тэднийхний мал сүргээ адгуулан аж төрж байсан нутаг нь Оюу толгойн уурхайн нөлөөллийн бүсэд багтжээ. Уурхайн эзэмшлийн талбайгаас арван км-ийн дотор байх нутгийг нөлөөллийн бүсэд тооцдог бөгөөд тэдний өвөлжөө, хаваржаа бүр таван км-ийн тойрогт байжээ. Ийм учраас Оюу Толгой компани Ханбогд сумын удирдлагатай байгуулсан гэрээнийхээ дагуу нөлөөллийн бүсэд нутаглаж байсан айл өрхүүдийг өөр нутагт нүүлгэн шилжүүлсэн юм. Ингэж нүүлгэн шилжүүлэхдээ хашаа хороо барьж, худаг усыг нь хүртэл шинээр гаргаж өгчээ. Л.Батбаатарын ар гэрийнхэн ч нутаг сэлгэж, шинэ хашаа, худагтай болов. Оюу Толгой компани нөлөөллийн бүсээс нүүлгэсэн айл өрхийн 1-2 хүүхдийн их, дээд сургуульд суралцах зардлыг даахаар дээрх гэрээнд тусгаж, түүнийгээ ажил хэрэг болгосон нь нь нутгаа сольж, бууриа сэлгэсэн иргэдийн талархлыг зүй ёсоор хүлээсэн билээ. Сургалтын тийм тэтгэлэг хүртсэн азтануудын нэг нь Л.Батбаатар юм. Түүний 'Зохиомж' дээд сургуульд дөрвөн жил суралцах хугацааны сургалтын төлбөр, оюутны амралтаараа нутагтаа ирэх, буцах замын зардал зэрэг бүхий л төлбөрийг Оюу Толгой компани санхүүжүүлсэн юм.

Л.Батбаатарын ээж, дүүгийнх нь хамт Ханбогддоо аж төрж буй. Тэднийх ямаа, тэмээ голдуу 600-700 малтай гэнэ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг. Ханбогдод маань хөгжил ирж байна. Энэ нь залуус бидэнд сайхан амьдрах итгэл төрүүлдэг юм. Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу төрсөн нутагтаа ажиллаж амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг шүү” гэж Л.Батбаатар өгүүлэв.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.