Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Эсээ бичиж шалгараад ээждээ Оюу Толгойг үзүүлэв

Монгол улс, Улаанбаатар хот - Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр таван эмэгтэй Оюу Толгойн уурхайтай танилцав. Тэд “Ээждээ бичих миний захидал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд эхний таван байр эзэлсэн хүүхдүүдийнхээ урилгаар ийнхүү уурхайд уригдан очсон юм.

Урилга авсан ээжүүд хүүхдийнхээ ажилладаг Оюу Толгойн уурхайд нэг хонохдоо баяжуулах үйлдвэр, ил уурхайтай танилцаж, хүүхдүүдийнхээ ажлын байр болон орон сууцанд очиж, цайны газарт хамт хооллосон юм.

Оюу Толгойн баяжуулах үйлдвэрийн лабораторийн ээлжийн ахлагч Т.Ундрахын ээж, МУБИС-ийн багш С.Ичинхорлоо ярихдаа “Оюу Толгойн уурхайг газар дээр нь ирж үзэхэд ТВ, радиогоор ярьж, сонин хэвлэлээр мэдээлж байдгаас шал ондоо юм байна. Энэ бол үнэхээр XXI зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалт юм байна гэдгийг нүдээрээ үзлээ. Ийм гайхамшигтай бүтээн байгуулалтыг нүдээр үзсэндээ их баяртай байна. Бахархах сэтгэл ч төрж байна. Болдог бол Монгол хүн бүр энд ирээд үзчихдэг болоосой” гэв.

Хөрөнгийн удирдлагын багийн ахлагч Л.Болор-Эрдэнийн ээж Ц.Энхжаргал Сүхбаатар аймгаас иржээ. Тэрээр “миний охин энэ уралдаанд амжилттай оролцож, ээжийгээ ийм сайхан бүтээн байгуулалтай танилцах боломж олгосонд тун баяртай байна. Охиныхоо ажилтай танилцаж, баяжуулах үйлдвэр, уурхай ямар байдгийг нүдээр үзэж бахадлаа. Охин минь сайхан ажилтай, сайхан ч хамт олонтой юм байна. Тэгэхээр санаа зовох явдалгүй боллоо” гэж өгүүлэв.

Ээж минь надад “нэг ч хүдэр зүгээр хаяж болохгүй юм шүү хүү минь, эд бүгд нийлж бидний том бүтээн байгуулалтын суурь нь болдог юм” гэж хэлж байсан юм . Миний ээж одоог хүртэл өөрийн мэргэжилдээ эзэн нь болж, аюул осолгүй ажилласаар байгаа юм” гэж эссэд түрүүлсэн нэгэн ажилтан эссэдээ бичжээ.

Уралдаанд оролцсон ажилтнууд “Миний баяр гуниг, зовлон жаргал, хайр дурлал, алдаа оноо, бүр ажлын минь тухай хүртэл чих тавин сонсч зөвлөгөө өгдөг ээж тандаа маш их баярлалаа”, “Охин нь тандаа хязгааргүй хайртай. Таныхаа хариу нэхээгүй хайрын ганц эзэн, амьдралын тань утга учир болон амьдарсан хосгүй азтай нэгэн болохоор аргагүй шүү дээ”, “Хүүгээ ажилд нь явахад миний хүү ажлаа болгоомжтой хийгээрэй гэж хэлээд баруун хацар дээр минь үнсээд хоцрох тандаа хүү нь бүхнээс илүү хайртай. “Ханбумбат” онгоцны буудалд буугаад л хамгийн түрүүнд тандаа сайн яваад ирснээ дуулгадаг. Учир нь, та минь хүүгийнхээ араас хацар дээр минь үнссэн цагаасаа хойш санаа зовон хүүгийнхээ сайн яваад ирлээ хэмээх гуравхан үгийг хүлээн суудаг билээ,”. “Миний ээж Оюу Толгойд ирээд, хүүгийнхээ гар бие оролцсон бүтээн байгуулалтыг хараад буцаж очоод хүмүүст яриг, хүүгээрээ бахархаг” гэж бичжээ. Энэ мөр шад бүхэн Оюу Толгойн уурхайд ажилладаг олон мянган залуусын сэтгэлээс аяндаа урган гарсан чин сэтгэлийн халуун дулаан үг билээ. “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно” гэлцдэгийн учир чухам энэ биз ээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.