Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгойн Аюулгүй Ажиллагааны Менежмент Монгол Улс болон олон улсын стандартын шаардлага хангаж байна

Монгол улс, Улаанбаатар хот - Эрдэнэт хотноо өнөөдөр эхэлсэн “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт гуравдахь бага хурлыг Оюу Толгой компани ивээн тэтгэж байгаад баяртай байна.

Энэхүү бага хурлын үндсэн зорилго нь Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэх хүрээнд өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй эрсдэл, бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга замуудыг хэлэлцэхийн зэрэгцээ бие биеийнхээ тэргүүн туршлагаас суралцах, харилцан мэдээлэл солилцоход чиглэж байгаа юм.

Оюу Толгой компани 2010 оноос эхлэн үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн удирдлагын тогтолцооны OHSAS 18001 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээ авсан билээ. Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог Монгол улсын хууль эрхзүйн болон Рио Тинто компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны стандарт шаардлагад нийцүүлэн боловсруулжээ.

Оюу Толгой компанийн баяжмал, эрх зүй, аюулгүй ажиллагаа, сургалтын хэлтсийн менежер М.Ганболд хэлэхдээ “Рио Тинто компани манай улсын уул уурхайн салбарт орж ирснээр үндэсний боловсон хүчний аюулгүй ажилагааны соёл, арга барил, дадал зуршлыг богино хугацаанд өөрчлөн хэвшүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Бага хурлын үзэсгэлэнгийн танхимд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчид бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан таниулж байна. Бага хурал, үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.