Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Оюу Толгой төслийг танилцуулав

- Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх 2014 оны Азийн Уул уурхайн чуулган дээр үг хэлэв -

Сингапур Улс - Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Галсангийн Батсүх өчигдөр нээлтээ хийсэн Ази тивийн уул уурхайн салбарын хамгийн том чуулга уулзалт дээр Оюу Толгойн талаар танилцуулга хийв. Тэрээр Сингапур улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Азийн Уул уурхайн чуулганы үеэр хэлсэн үгэндээ Оюу Толгой шиг асар том уул уурхайн төслийг бүтээн байгуулах хийгээд үйл ажиллагааг нь эрхлэхэд тулгарч ирсэн сорилm бэрхшээлүүдийн талаар ярьсан юм.

Ноён Г.Батсүх Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын эхлэлийн үе шатны талаар ярихдаа:

“Оюу Толгой ордыг нээсэн явдал нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан. Үүний үр дүнд, дэлхийн уул уурхайн салбарынхан Монгол Улс руу анхаарлаа хандуулж эхэлсэн юм.

“Ийм том уурхай хийгээд түүний дэд бүтцийг байгуулах ажил бидний хувьд асар том сорилт байв. Өнөөдөр бид ил уурхай болон баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалтыг амжилттай дуусгалаа. Оюу Толгой одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь жигдэрсэн, нийт 7,500 ажиллагсадтай бизнесийн байгуулага болжээ.

“Өнөөдөр бид хүдэр олборлож, зэсийн баяжмал үйлдвэрлэн борлуулж байна. Оюу Толгойд өнөөдөр амжилттай ажиллах бүх боломж бүрдсэн бөгөөд үүнд Монгол улсын Засгийн газрын хүчтэй дэмжлэг, Рио Тинто компанийн дэлхийн түвшний менежментийн стандарт, туршлага чухал үүрэг гүйцэтгэж байна.”

“Хийх ажил их байна. Бид хөрөнгө мөнгө ихээр шаардсан барилга, бүтээн байгуулалтын үе шатаа дуусган, нийт хувь нийлүүлэгчид, оролцогч талуудад ашиг шимээ өгөх аюулгүй, тогтвортой хийгээд ашигтай бизнесийн байгуулага болох зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх үгийнхээ төгсгөлд компанийхаа ололт амжилт, даван туулсан сорилт бэрхшээлүүдийн талаар дурдлаа:

Дөрөвхөн жилийн өмнө, энд бэсрэг уурхайн тосгон, ганцхан хайгуулын босоо ам, барилга бүтээн байгуулалт төлөвлөх үүрэгтэй хэдхэн хүн л байсан гэдгийг бид санаж байгаа. Харин өнөөдөр энд дэлхийн тэргүүний дэвшилтэт технолог, мэргэжлийн боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн цогцолбор бий болон ажиллаж байна.

“Тиймээ, асар их саад бэрхшээлүүдийг бид даван туулсаар ирсэн. Дэд бүтцээ барьж байгуулах, ханган нийлүүлэх сүлжээ бий болгох, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх, Засгийн газар, хөрөнгө оруулагчдын дунд хамтын түншлэл байгуулан бэхжүүлэх зэрэг олон сорилттой тулгарч байсан.

“Харин эдүгээ бидэнд шинэчлэл хийж, богино хугацаанд шийдэгдэх дэд бүтцийн сорилтуудыг даван туулан урт хугацаанд ажиллах, бага өртөгтэй уурхай байгуулах боломж нээгдээд байна.”

Азийн Уул уурхайн чуулга уулзалтад Ази тивийн уул уурхайн компани, хөрөнгө оруулагчид оролцож туршлагаа солилцон салбарын болон хөрөнгө оруулалтын чиг хандлагуудыг хэлэлцдэг юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.