Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой компаниас хоёр дахь гавьяат төрлөө

Монгол улс, Улаанбаатар хот - Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар зарлигаар Оюу Толгой компанийн дэд захирал Самандын Санждоржийг 'Аж үйлдвэрийн гавьяат ажилтан' цолоор шагнав.

С.Санждорж усны аж ахуй, геологи эрдэс баялгийн салбарт гучин ес дэх жилдээ хүчин зүтгэж байгаагийн 15 жилд нь Оюу Толгойд ажиллаж, Монгол орны усны нөөцийг илрүүлэх судалгааг гардан хийж, Монгол улсыг дэлхийн тавцанд таниулсан Оюу Толгойн орд, уг ордын технологийн усны эх үүсвэр болох Гүний хоолой, Галбын говийн газар доорхи усны ордыг нээхэд оюун ухаан, мэргэжлийн өндөр ур чадвар, уйгагүй хөдөлмөрөө зориулсан шилдэг мэргэжилтэн юм.

Оюу Толгойн уурхайн усны хэрэглээг хангадаг Гүний хоолойг Оюу Толгой компани өөрийн зардлаар нээсэн. Гүний усны тус ордын 6.8 тэрбум шоо метр усны нөөцийн ердөө 20 хувийг ашиглах зөвшөөрлийг Оюу Толгой компанид Монгол Улсын Засгийн газраас олгосон бөгөөд энэ нь Оюу Толгой уурхайг ашиглах бүхий л хугацаанд хангалттай хүрэлцэх ус юм. Оюу Толгой Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг ёсчлон дагаж, дэлхийн хэмжээний чанд, сахилга бат бүхий байгаль орчны олон улсын стандартыг нэвтрүүлж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.