Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюунлаг хүмүүн Монголын баялаг - Оюу Толгойн уриа

Монгол Улс, Улаанбаатар хот - Оюу Толгой компани болон Залуу удирдагч соёл солилцооны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан 'Залуусын хөгжлийн хөтөлбөр'-т хамрагдан Манлайллын болон Хувь хүний төлөвшлийн чадамж сургалтуудыг амжилттай дүүргэсэн нийслэлийн ерөнхий боловсролын 27 сургуулийн 46 залуу манлайлагч Батламжаа гардан авлаа.

Оюу Толгой компани Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яамтай 2010 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монголын шилдэг оюутан залуусыг дэмжиж, тэднийг дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш нийт 20 оюутан гадаадын, 135 оюутан дотоодын тэтгэлэгт хамрагдаад байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзэлтэй залуусын тоо ч жилээс жилд нэмэгдэж ирлээ. Тиймээс сурагч оюутнуудыг улам чадавхижуулах зорилгоор ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан 'Залуусын хөгжлийн хөтөлбөр'-ийг шинээр боловсруулан 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

Батламжаа гардан авсан Чингэлтэй дүүргийн Гадаад хэлний төрөлжсөн 23 дугаар дунд сургуулийн 11-Г ангийн сурагч О.Хулан “Би энэ хөтөлбөрт хамрагдахын тулд өөрийн хүсэл мөрөөдлийнхөө талаар эссэ бичсэн. Миний эсээ шалгарч хөтөлбөрт хамрагдсанаар өөрийгөө илэрхийлэх, бусдыг манлайлах, багаар ажиллах гээд олон чухал зүйлд суралцаж авсандаа туйлын баяртай байна” гэв. Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн 11-В ангийн сурагч Т.Амартүвшин “Би гэр хорооллын сургуульд сурдаг. Манлайллын хөтөлбөр нь бидэнд өөрийгөө танин мэдэх, өөртөө итгэлтэй болох, бусдыг манлайлах чадваруудад сургаж маш их эрч хүчийг өглөө” хэмээн сэтгэл догдлон өгүүлсэн юм.

Хөтөлбөрийн эхний шат 2013 оны 12-р сард эхэлж 3 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөөд Улаанбаатар хот дахь улсын 20, хотын захын 25, хувийн таван сургуулиас нийт 290 сурагч материалаа ирүүлсэнээс шилдэг тавь орчим сурагчийг шалгаруулан хөтөлбөрийн эхний шатны сургалтуудад хамруулсан билээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.