Хэвлэл мэдээлэл
Мэдээ

“Аюулаас ангид амьдарцгаая” шилдэг гэрэл зургийн уралдаан

Аюулгүй ажиллагаа бол өөрийнхөө төлөө төдийгүй, гэр бүл, хамт олныхоо өмнө хүлээж буй өндөр хариуцлага юм. Рио Тинтогийн бүх салбар нэгжүүдийн хурал, зөвлөгөөн бүр “Аюулгүйн зөвлөмж”-өөр эхэлдэг. Аюулгүй байдлын талаарх энгийн мэт санагдах мэдлэг, мэдээллээ бусадтайгаа хуваалцан, ойр тойрны хүмүүсийнхээ амар тайван, аюул осолгүй амьдралд санаа тавих дадлыг хэвшүүлэх нь Оюу Толгой компанийн нэвтрүүлж буй нэн тэргүүний соёл юм. Бид эрүүл, аюулгүй байхыг хүн бүрт уриалж байна. Энэхүү уриалгынхаа хүрээнд шилдэг гэрэл зургийн уралдаан зарлаж байна. Уралдааны зорилго нь таны гэр, ажлын байр болон гудамж талбайд байгаа аюул, эрсдэл дагуулж болох зүйлсийг танин, илрүүлж, түүнийг арилгах, урьдчидан сэргийлэх арга хэмжээ авах юм. Та бүхэн энэ уралдаанд 2 гэрэл зургаар оролцоно.

  1. Эхнийх нь таны эргэн тойронд буй ямар нэгэн аюултай зүйлсийг тодорхойлсон гэрэл зураг байна. Мөн тухайн аюулыг 140 тэмдэгтэд багтаан тайлбарлана.
  2. Хоёр дахь зураг нь тухайн аюулыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор арга хэмжээ авсан гэрэл зураг байна. Авсан арга хэмжээгээ мөн 140 тэмдэгтэд багтаан тайлбарлана.

Хэрхэн оролцох вэ?

Та 2014 оны 4 дүгээр сарын 15-ны 9:00 цагаас 4 дүгээр сарын 30-ны 18:00 цагийн хооронд “Аюулаас ангид амьдарцгаая” сэдэвт гэрэл зургуудаа online@ot.mn руу илгээгээрэй. Таны зураг гэдгийг нотлохын тулд аюулгүй болгосон зүйлийнхээ хажууд та зургаа авахуулсан байх шаардлагатайг анхаараарай. Та гэрэл зургаа илгээхдээ имэйлдээ мөн бүтэн нэр, холбоо барих утасны дугаар болон фэйсбүүк хаягаа бичих шаардлагатай. Таны илгээсэн гэрэл зургийг Оюу Толгойн фэйсбүүк хуудаст байрлуулах бөгөөд илгээсэн зурагт тань хэдэн хүн “таалагдаж байна” буюу “лайк” дарсан саналын тоогоор шалгаруулна.

Уралдааны болзол

  1. МУ-ын иргэн, 18-аас дээш насны,
  2. Оюу Толгойн фэйсбүүк хуудсанд лайк дарсан байx,
  3. Нэг хүн өөрийн царайг тод харуулсан нэг гэрэл зургаар оролцох,
  4. Заасан сэдвийн хүрээнд аюулгүй осолгүй байх үйлсэд бусдыг уриалсан утгатай зураг байх,
  5. Аливаа бүтээгдэхүүн, компанийг сурталчилаагүй байх
  6. Уралдаанд түрүүлсэн хүн шагналаа бусдад шилжүүлэхийг хориглоно. Аливаа шалтгаанаар оролцож чадахгүй тохиолдолд уралдааны дараагийн ялагчид шагналыг олгоно.
  7. Аливаа батлагдаж, нотлогдоогүй баримт, бараа бүтээгдэхүүний сурталчилгаа, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг уралдааны материал хэлбэрээр ирүүлэхгүй байх.

Шалгаруулалт

Таны “Аюулаас ангид амьдарцгаая” сэдэвт гэрэл зургийг 4 дүгээр сарын 30-ний 18.00 цаг хүртэл хүлээн авна. Хүлээн авсан гэрэл зураг бүрийг тухайн өдөр бүрийн ажлын цагт багтаан Оюу Толгойн фэйсбүүк хуудаст байршуулна. Гэрэл зургийн санал тоолох хугацааг 2013 оны 5 дугаар сарын 1-ний Пүрэв гарагийн 10:00 цагаар тасалбар болгоно. Уралдаанд хамгийн олон “лайк” буюу “таалагдаж байна” цуглуулж чадсан нэг ялагчийг 5 дугаар сарын 1-ний 15:00 цагт шалгаруулж, фэйсбүүк хуудсаараа зарлаж, мөн утсаар холбогдоно. Тиймээс та online@ot.mn хаягаар уралдаанд сойх гэрэл зураг илгээхдээ бүтэн нэр, холбоо барих утасны дугаар болон фэйсбүүк хаягаа бичиж явуулаарай.

Шагнал

  • Оюу Толгой төслийн талбайд 5 дугаар сарын 3-4 өдрүүдэд зочлох эрх. УБ-ОТ-УБ нислэгийн тийз, байр хоолны зардлыг бид хариуцна.

Төслийн талбай

Уурхайн төслийн талбай нь онцгой обьект учир уралдаанд шалгарсан хүмүүсийг төслийн талбайд зочлуулахаас өмнө та бүхнээс цагдаа, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг нэмэлт материал шаардаж болохыг анхаарна уу.

Танд амжилт хүсье!

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.