Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэлсэн үг: Крэйг Киннел, Эрдэнийн Говь ёслол

Оюу Толгой ХХК-ийн 2013 оны Үндэсний шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах тав дахь удаагийн “Эрдэнийн Говь ёслол 2014 оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод боллоо.

Энэхүү ёслолын үеэр Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Крэйг Киннел, Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Айвен Велла нар үг хэлэв. Дэлгэрэнгүйг хэвлэлийн мэдээнээс уншина уу.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.