Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой Соёлын өвийн хөтөлбөртөө олон талын оролцоог ханган ажиллаж байна

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) - Оюу Толгой компанийн Соёлын өвийн хөтөлбөр боловсруулж буй судлаачдын багт орон нутгийн онцлог, ард иргэдийн санал бодол, мэргэжлийн зөвлөмж, чиглэл өгч ажиллах 15 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөх хороо байгуулагдан ажиллаж байна.

Зөвлөх хороонд Өмнөговь аймгийн ард иргэд, удирдлага, төрийн бус байгууллагууд төдийгүй энэ чиглэлээр тэргүүлэн ажилладаг төр засгийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл багтаж байгаа юм.

Тус зөвлөх хорооны гишүүн, БСШУЯ-ны дэргэдэх Соёл, урлагийн хорооны соёлын өвийн зөвлөх Н.Уртнасан гуай “Уул уурхайн компани орон нутгийн соёлын өвийн талаар ингэж анхаарал хандуулан, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулах ажилдаа олон талын төлөөллийг оролцуулж буй нь бусад компаниудад жишиг болж байна.” гэж онцлон тэмдэглэж байна.

Хороо нь Соёлын өвийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Оюу Толгой компанитай цаашид ч хамтран ажиллах юм.

Зөвлөх хорооны бүрэлдэхүүнд дараах хүмүүс багтсан байна. Эдгээрт:

Б.Артаг
Улаанбаатар хотод дахь Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн, Улаанбаатар хотын Нийгмийн даатгалын газрын дэд дарга

Р.Барсболд
ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал, академич

Ц.Бат-Өлзий
Өмнөговь аймгийн Ахмадын зөвлөлийн дарга

Х.Батболд
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын засаг дарга

Т.Галбаатар
ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич

Б.Дэндэвсамба
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга

Ч.Куланда
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайд

Ц.Отгонтуяа
Өмнөговь аймгийн Орон нутгийг судлах музейн захирал

С.Сандагсүрэн
Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Шинэ Ханбогд” ТББ-ын тэргүүлэгч гишүүн

Ж.Саруулбуян
Монголын Үндэсний музейн захирал, доктор

Х.Сугир
Өмнөговь аймгийн Манлай сумын засаг дарга

Н.Уртнасан
ICOMOS-ын Олон улсын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн

А.Цоож
Өмнөговь аймгийн Түүх соёлын “Баян түүх” төрийн бус байгууллагын тэргүүн

Д.Цэвээндорж
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор

Б.Түвшинбаяр
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.