Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Цөлжилтийн эсрэг тэмцэлд хамтдаа хувь нэмрээ оруулж байна

Монгол Улс, Улаанбаатар хот - Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Хүн төрөлхтөн цөлжилт хэмээх байгалийн гамшигт үзэгдлийн эсрэг дуу хоолойгоо энэ өдөр нэгтгэдэг билээ. Өнөө жил энэ өдрийг “Газар дэлхий бол хойч үеийнхний өмч” уриан дор тэмдэглэж байна.

Монгол улс 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдэн орж, 2007 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 17-нд энэ өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ нь цөлжилтийн хор уршиг, цөлжилт үүсгэж буй шалтгаануудын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, цөлжилтийн эсрэг тэмцэлд тэдний оролцоог нэмэгдүүлэх, аргагүй хүчин мөхөстсөн тохиолдолд түүнд дасан зохицох арга замуудыг эрэлхийлэх зэрэгт чухал ач холбогдолтой юм. Монгол улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөх магадлалтай нутагт хамрагддаг бөгөөд одоогийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 42.5 хувь нь говь, цөлийн бүс байгаа юм.

Монгол улсын Засгийн газраас цөлжилтийн эсрэг тууштай тэмцэж, ус, ой, газрын нөхөн сэргээлтэд онцгой анхаарч, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүнтэй зэрэгцээд хариуцлагатай уул уурхайн компаниуд дор дороо энэ ажилд хувь нэмрээ оруулж байна. Оюу Толгой компанийн хувьд говь нутгийн байгаль орчныг хамгаалах хариуцлагатай үүрэг хүлээж, цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, уурхайн үйлдвэрлэлд ашиглах усыг газрын гадарга, хөрсний усны нөөцөөс тусдаа, хүн малын унданд хэрэглэж болохооргүй, газрын гүний эрдэсжилт ихтэй усны нөөцөөс авахын зэрэгцээ үйлдвэрлэлдээ дэлхийн хамгийн сүүлийн үеийн усны хэмнэлт бүхий технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Энэ оны эхний дөрвөн сарын дунджаар Оюу Толгойн үйлдвэр нэг тонн хүдэр боловсруулахдаа 0.549 шоо метр ус ашигласан нь дэлхийн ижил төрлийн үйл ажиллагаатай уурхайн дундаж хэмжээ болох 1.22 шоо метр хэмжээнээс даруй хоёр дахин бага байна. Оюу Толгой энэ хугацаанд үйлдвэрлэлд хэрэглэсэн усныхаа 84 хувийг дахин ашигласан юм. Өөрөөр хэлбэл, дусал усыг ууршиж алга болохоос нь өмнө таван удаа эргүүлэн ашигласан гэсэн үг юм. 

Оюу Толгой компани байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хөрсний бохирдол, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр багагүй ажил хийж байна. Байгаль орчинд уурхайн үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах, бүс нутгийн биологийн төрөл зүйлд эерэг нөлөөг ахиу үзүүлэх зорилгоор байгаль орчны цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт зургаан га талбайд заг тарьсан бөгөөд 80 гаруй хувь нь ургажээ.

Цөлжилттэй тэмцэх олон улсын өдрийг угтаж Оюу Толгой компани цөлжилт, бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр суралцдаг оюутнууд, эрдэмтэн судлаачид, цөлжилтийг бууруулах бодлого, менежментийн баялаг санал санаачилга өвөрлөн явдаг хүмүүсийн дунд “Цөлжилт ба хариуцлагатай уул уурхай” сэдэвт нийтлэлийн уралдаан зохион байгууллаа. Уралдаанд 30 гаруй хүн бүтээлээ ирүүлснээс Оюу Толгой компанийн Баяжуулах үйлдвэрийн металлургийн шинжээч Д.Бүдрагчаагийн нийтлэл тэргүүн байр эзэлж, ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн уул уурхайн ашиглалтын технологийн нэгдүгээр дамжааны оюутан Б.Баасандорж, БНХАУ-ын Хар мөрөн мужийн Харбин хотын Боловсролын их сургуулийн магистрант Б.Батмөнх нарын бүтээл удаалжээ.

Д.Бүдрагчаа бүтээлдээ Монгол улсын нутаг дэвсгэрийн таван хувь нь цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд, 18 хувь нь хүчтэйд, 26 хувь нь дундаж, 29 хувь нь цөлжилтийн сул зэрэглэлд хамрагдаж байгааг баримтаар дурдаад “Хүн бүр дор бүрнээ өөрийн үйлдэлд анхаарал ухамсартай хандаж байгаль дэлхийн эс ширхэг бүрийг хайрлаж, шалтгаангүйгээр хөндөхгүй байж тэнцвэрийг хадгалж чадах аваас байгаль дэлхий тэр хэрээр бидэнд өгөөмөр хандана. Эс бөгөөс хохирогч нь хүн та бид өөрснөө байхыг үргэлж санаж байх хэрэгтэй” хэмээн сануулжээ.

“Цөлжилт ба хариуцлагатай уул уурхай” сэдэвт нийтлэлийн уралдаанд түрүүлсэн нийтлэлүүд:

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.