Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Oюу Толгой - үйлдвэрлэл, үйл ажиллагааны шинэ мэдээлэл

- 2014 оны 2-р улиралд 140,000 тонн баяжмал боловсруулав -

Монгол Улс, Улаанбаатар хот - Туркойз Хилл компани Оюу Толгой уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагааны гүйцэтгэлийн хоёрдугаар улирлын тайланг өнөөдөр танилцууллаа. Энэ нь Оюу Толгой ХХК баяжмалаа экспортод гаргасны нэг жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.

2014 оны 4-өөс сараас 6-р сарын хооронд Оюу Толгой 140,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн бөгөөд оны эхнээс хойш үйлдвэрлэсэн нийт баяжмалын хэмжээ 242,900 тоннд хүрээд байна.

Тайлант хугацаанд ложистик, маркетингийн үйл ажиллагааг улам оновчтой болгон сайжруулснаар баяжмалын борлуулалтыг өндөр хэмжээгээр нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн. Үүнтэй холбогдуулан борлуулалт үйлдвэрлэлээс давж, улмаар агуулахын нөөц багаслаа.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Крэйг Киннел “Аюулгүй, тогтвортой, ашигтай, олон улсад өрсөлдөх чадвар бүхий бизнес цогцлоох зорилтынхоо хүрээнд бид Оюу Толгойн үйл ажиллагааг улам бүр батжуулан хөгжүүлсээр байна. Үүний нэг тусгал нь манай борлуулалт, үйлдвэрлэлд гарсан ахиц юм.

“Өнгөрсөн долоо хоногт бид баяжмалаа экспортод гаргасны нэг жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ нь Оюу Толгой төдийгүй Монгол улсын хувьд маш чухал ой билээ.

“Оюу Толгойн хамт олон энэ жил асар их ажлыг ардаа хийснээр барахгүй цаашдын үйл ажиллагаандаа итгэл зориг дүүрэн байна. Дэлхийн хамгийн том хүдрийн ордуудын нэгийг ашиглалтад оруулж, бат бөх, сайн түншлэлийг бий болгох үндэс суурийг тавьсаны хувьд бид өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээрээ зүй ёсоор бахархаж байна.

Үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхийг зорьж ажиллахын зэрэгцээ Оюу Толгой ХХК нь бусад чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Үүнд:

  • Бид хэрэглэж буй усныхаа 86.4 хувийг дахин боловсруулж, дусал ус бүрийг таваас доошгүй удаа дахин ашигласанаар дэлхийн хэмжээнд хамгийн бага усны хэрэглээ бүхий зэсийн үйлдвэрүүдийн тоонд багтаж чадлаа”.
  • Боловсролын салбарт нийт 126 сая гаруй ам.долларын төсөв бүхий таван жилийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн нь 13,000 монгол иргэнд тус шимээ өгөөд байна
  • Бид 200,000 модны суулгац тарьж, Өмнийн Говьд байгалийн нөхөн сэргээлтийн ажилд бэлтгэлээ. Говь нутгийн усны мониторинг хийж, хамгаалахаас гадна орон нутгийн иргэд, мал амьтны хэрэгцээнд усны шинэ эх үүсвэр нээж илрүүлэх ажлыг хийж байна.
  • Оюу Толгой ХХК-ийн нийт ажиллах хүчний 92 хувь нь Монгол иргэд байна.
  • Өнгөрсөн жил бид Ханбогд сумыг байнгын цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт холбосон бөгөөд, одоо уурхайгаас сумын төв хүртэл зам барихаар төлөвлөж байна. Ингэснээр тус сумын хөгжилд хувь нэмэр оруулахаар зогсохгүй уурхайн ажиллагсад гэр бүлийнхээ хамт амьдрах боломж бий болгох юм.

Оюу Толгойн хамгийн сүүлийн үеийн үйлдвэрлэлийн мэдээллийг доороос үзнэ үү. Нэмэлт мэдээллийг өнөөдөр гаргасан Туркойз Хилл компанийн үйлдвэрлэлийн тайлан болон Рио Тинто компаний улирал тутмын шинэчилсэн мэдээллээс хүлээн авна уу.

Үйлдвэрлэлийн мэдээ 2014 оны 2-р улирал 2014 онд
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) 7,778 13,338
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн агуулга)    
Зэс(%) 0.53 0.52
Алт (г/т) 0.60 0.55
Мөнгө (г/т) 1.57 1.55
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) 140.0 242.9
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) 25.8 25.3
Нийт үйлдвэрлэсэн металлууд    
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) 36.2 61.5
Баяжмал дахь алт (‘000 унциар) 113 179
Баяжмал дахь мөнгө (‘000 унциар) 229 391
Борлуулсан баяжмал дахь металлууд    
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) 51.6 64.7
Баяжмал дахь алт (‘000 унциар) 126 154
Баяжмал дахь мөнгө (‘000 унциар) 309 387

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.