Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Манлай сумын ойд зургийн цомгоор бэлэг барилаа

Монгол Улс, Өмнөговь - Өмнөговь аймгийн Манлай сум үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Оюу Толгой ХХК зургийн цомгоор бэлэг барилаа. Оюу Толгой компани энэ ажлыг сумын захиргаа, нутгийн иргэдтэй хамтран гүйцэтгэсэн байна.

“Манлай сумын гэрэл зургийн цомог”-т эрт үеэс өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн нутгийн түүхийн ховор нандин зүйлс, дурсгалт газар, үзэсгэлэнт байгалийн тогтоц, ард иргэдийн ахуй амьдрал, уул ус, хүрээлэн буй ургамал, амьтан, эдлэж хэрэглэж ирсэн эд зүйлс, уламжилж үлдээсэн зан үйл зэрэг нутгийн онцлогуудыг багтаан баримтжуулжээ.

Үүнээс гадна өнөө үеийн хөгжил дэвшил, гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуус, ахмад дээдсийн дүр төрхийг гэрэл зурагт буулгаж, олонд таниулж хойч үедээ түүхийн дурсгал болон үлдээсэн байна.

Оюу Толгой компани соёлын өв, ялангуяа өмнийн говийн бүс нутгийн уламжлалт соёлыг хүндэтгэн дээдэлж, биет болон биет бус соёлыг хамгаалах хөтөлбөр болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ номыг гаргасан юм.

Оюу Толгой ХХК-ийн Нийгмийн харилцаа хариуцсан Ерөнхий менежер Ш.Байгалмаа “Энэхүү цомог нь Манлай сумын түүхийн нэгэн үеийг ирээдүй хойч үед уламжлуулан таниулах чухал хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байна. Түүхт 90 жилийн ойг нь тохиолдуулан компанийнхаа хамт олны зүгээс Манлайчууд та бүхэндээ баярын мэнд хүргэж, энэхүү гэрэл зургийн цомгоор бэлэг барьж байгаадаа туйлын их баяртай байна” гэлээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.