Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Рио Тинто компани Ханбогд суманд 'Галба' цэцэрлэгт хүрээлэнг нээлээ

- Орон нутгийн харилцаа, тогтвортой хөгжил, бат бөх түншлэлийн илэрхийлэл бүхий томоохон бүтээн байгуулалт боллоо -

Ханбогд сум, Өмнөговь аймаг - Өмнөговь аймгийн Ханбогд сум өнгөрсөн долоо хоногт түүхт 90 жилийнхээ ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр тус сумын төвд Рио Тинто компанийн нийгмийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд, мөн сумын иргэд, удирдлагуудын захиалга, санаачилгаар баригдсан “Галба” цэцэрлэгт хүрээлэнг нээлээ.

Сумын ойн баяр, тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн удирдлагууд, Рио Тинто компанийн төлөөлөл оролцсон юм.

Рио Тинто компанийн Зэсийн группийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Роб Аткинсон ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Ханбогд сумын айл өрх, гэр бүлүүдэд зориулсан, тав тух хангасан энэхүү цэцэрлэгт хүрээлэнг бий болгоход хамтран зүтгэсэн, дэмжиж ажилласан ханбогдчууд та бүхэндээ баярлалаа. Жил ирэх тусам та бид улам нягт хамтын ажиллагаа бүхий түншлэл, тогтвортой хөгжлийг хамтдаа бий болгоно гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзий “Өнөөдөр ханбогдчууд та бид 90 жилийнхээ ойн баярыг угтсан томоохон 90 бүтээлч ажлын нэг болох Галба цэцэрлэгт хүрээлэнгээ нээж хүүхэд, багачууд, зон олныхоо чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж чадлаа” гэсэн юм.

Цэцэрлэгт хүрээлэнг Ханбогд сумын түүхэн нэршлээр “Галба” хэмээн хүндэтгэн нэрлэжээ. Таван га талбай бүхий тус цэцэрлэгт хүрээлэн нь усан оргилуур, ногоон бүс, 300 машины зогсоол, ариун цэврийн байгууламж, гэрэлтүүлэг бүхий олон нийтийн тав тухыг хангасан цогцолбор газар юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажлыг Монголын үндэсний компани гүйцэтгэжээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил Рио Тинто компани эрүүл мэнд, боловсрол, бизнесийн хөгжил, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй улс орнууддаа 2200 хөтөлбөр, төсөл хэрэгжүүлсний нэг нь энэхүү “Галба” цэцэрлэгт хүрээлэн юм.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.