Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Өмнөговийн оюутнууд батламжаа гардан авлаа

- 2014-2015 оны хичээлийн жилд 30 оюутан тэтгэлгээр суралцана -

Монгол Улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК-ийн “Өмнөговийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутнууд өнгөрсөн бямба гарагт батламжаа гардан авлаа. 2014-2015 оны хичээлийн жилд 30 оюутан шинээр тэтгэлгээр суралцахаар болсон байна.

Энэ хөтөлбөрийг 2005 оноос эхлэн Оюу Толгой ХХК-ийн Нийгмийн хариуцлагын хэлтсээс 10 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн салбарт шаардлагатай мэргэжлээр сурч байгаа нутгийн чадварлаг оюутан, залууст оюуны хөрөнгө оруулалт хийх замаар төгсөөд нутагтаа ирж ажиллах нөхцөлийг бүрдүүлж тус аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилготой юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсад 3,2-оос доошгүй сурлагын голч дүнтэй суралцвал сургуулиа төгсөх хүртэл Оюу Толгой компани сургалтын төлбөрийг нь 100 хувь төлнө. Харин оюутнууд төгсөөд орон нутагтаа эргэн ирж ажиллах үүрэг хүлээдэг.

Оюу Толгой компани “Өмнөговийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий удирдлагын багтай хамтран хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрт Өмнөговь аймгийн харьяат 242 оюутан хамрагдаж, тэдний ихэнх нь сургуулиа төгсөөд төрөлх нутагтаа ажиллаж байна.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт Баяндалай, Цогтцэций, Ханбогд, Ноён, Мандал-Овоо сумаас тус бүр хоёр, Баян-Овоо, Номгон, Гурвантэс, Булган, Цогт-Овоо сумаас тус бүр нэг, харин Даланзадгад сумаас 15 оюутан шалгарсан байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.