Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Монголын гэрээт компаниудад Оюу Толгой төсөлд хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийллээ

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Оюу Толгой компанийн 8 төсөл дээр ажиллаж байгаа 15 компаниудад дурсамж гардуулав

Улаанбаатар, Монгол улс (ot.mn) – Өнгөрөгч Ням гараг буюу 12-р сарын 4-нд Оюу Төслийн гэрээт ажлыг гүйцэтгэж байгаа Монголын 15 компанид хүндэтгэл үзүүлэх ёслол Хаан Палас-Кемпински зочид буудалд болов.

Өнгөрсөн хугацаанд Оюу Толгой төсөлд хувь нэмэр оруулсан эдгээр компаниудад баяр хүргэж, дурсгалын зүйлс гардуулав. Энэ дурсгал нь босоо амнаас 1.3 км-ийн гүнээс авсан хүдрийн дээж байлаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр гэрээт компаниуд Оюу Толгой компанитай хэрхэн хамтран ажилладаг, энэ хамтын ажиллагаа тэдний компани, ажилчдын хувьд ямар ач холбогдолтой талаар ярив.

“Би төслийн талбай дээр очих бүрдээ зураг авдаг бөгөөд энэ зургаа компанийнхаа залуу ажилчдад  үзүүлж, Оюу Толгой үйл ажиллагаанаас суралц гэж хэлдэг. Оюу Толгой бол үлгэр жишээ болохуйц байгууллага юм” гэж Оюу Толгой компанитай 4 жил гаруй хамтран ажиллаж буй ОСИБ компанийн архитектор Цэрэнпил ярив.

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Мэргэжлийн Сургалтын Төвийн барилга дээр ажиллаж байгаа Нэмүт Констракшн компанийн төслийн менежер Баяр “ Оюу Толгой компани хөдөлмөр хамгааллын асуудлыг онцгой анхааран үздэг бөгөөд бидний хамтран ажилладаг Оюу Толгой компанийн мэргэжилтнүүд их туршлагатай, салбарынхаа шилдэг тэргүүний мэргэжилтнүүд байдаг. Эдгээр мэргэжилтнүүд бидэнд зааж тусалж, аюулгүй ажиллахад маань тусалдаг. Бидэнд хөдөлмөр хамгаалалын ямар нэг асуудал байхгүй “ гэж хэлэв. Нэмүт Констракшн компани нь 100 хувь Монгол хөрөнгө оруулагчтай компани юм.

Гэрээт компаниудын ихэнх нь Оюу Толгой компанийн хэрэгжүүлж буй  Монгол улсын түүхэн дэхь хамгийн том мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж буй 3300 хүнийг сургах мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв сургуулиудын барилгыг шинээр барих, шинэчлэн сайжруулах ажлыг гүйцэтгэж  байгаа болно.

Оюу Толгой төслийн дэд захирал Колин Типни хэлэхдээ “Бидний ажлын нэг хэсэг бол залуучуудыг сургаж хөгжүүлэх, тэдэнд ажлын байр, боломжийг бий болгох явдал юм. Бид уурхай, холбогдох дэд бүтцээ Монгол улсад ашигтай байдлаар барьж байгуулахыг хүсэж байна. Эдгээр МСҮТ сургуулиудын барилга байгууламжаар дамжуулан, олон жилийн хугацаанд олон мянган хүнийг сургах юм” гэж ярилаа.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.