Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой зар сурталчилгааны үзэсгэлэн яармагийг дэмжиж оролцлоо

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Оюу Толгой компани “Монгол маркетер” ТББ-ын хүсэлтийг хүлээн авч, энэ сарын 29-30-нд болсон “Зар сурталчилгааны үзэсгэлэн яармаг-2011”-ийг дэмжиж оролцлоо. Энэхүү үзэсгэлэн яармагийг Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монгол маркетер” ТББ, www.reclam.mn, www.sambar.mn хамтран Монголд анх удаа зохион байгуулсан юм. Энэ үеэр болсон “Зар сурталчилгааны өнөөгийн чиг хандлага” сэдэвт бага хуралд Оюу Толгой компанийн маркетингийн төлөөлөл оролцож, хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны байгууллагуудтай хамтран ажиллах зарчмаа танилцуулж, санал солилцов. Оюу Толгой компани Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ энэ үеэр илэрхийлэв.

“NO MARKETING, NO BUSINESS” уриатай Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг нь Монголын бизнесийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, реклам, зар сурталчилгааг хэрэглэгчдэд хэрхэн үр дүнтэй хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэгтгэж, тэдний талаар үнэн бодит мэдээлэл өгөх, үйлчилгээ авах хэрэглэгчидтэй холбоо тогтоох, маркетингийн мэргэжилтнүүдийн ур чадвар, чанар чансааг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр орууллаа.

Телевиз, ФМ радио, сонин, сэтгүүл, хэвлэлийн компани, рекламны студи, вэб сайт, үүрэн оператор, маркетинг консалтинг, мониторингийн компаниуд оролцсон уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон явуулах юм.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.