Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой компани дулааны төв станц ашиглах тусгай зөвшөөрөл авав

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Өмнийн говьд өрнөж буй их бүтээн байгуулалтын нэг том дэвшил

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой компани цахилгаан станц барих хүртэлх хугацаанд уурхайг дулаанаар хангах Дулааны төв үйлдвэр ажиллуулах тусгай зөвшөөрлийг энэ оны 11 дүгээр сарын 29-нд Эрчим хүчний зохицуулах газраас авав. Энэ оны эхээр эхэлсэн станцын барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа бөгөөд дөрвөн бойлерын хоёрыг нь бүрэн угсарч суурилуулж дуусчээ.

Гэрээт гүйцэтгэгч JDCC компанийн барьж байгаа цахилгаан станц орон нутгаас олборлосон нүүрсээр ажиллах юм. Тус үйлдвэр ирэх оны хавар гэхэд дулаан үйлдвэрлэж эхэлнэ.

Дулааны төв үйлдвэр ажиллуулах тусгай зөвшөөрөл олгосон нь Оюу Толгой төслийн нөр их бүтээн байгуулалтын үр дүнгийн нэгээхэн жишээ бөгөөд 2011 оны эцэс гэхэд барилгын ажлын 70 хувийг гүйцэтгэнэ. Оюу Толгой компани 2012 оны гуравдугаар улиралд багтаан баяжуулах үйлдвэрт анхны хүдэр ирэх баярт мөчийг тэмдэглэхээр төлөвлөж байна.

Оюу Толгой уурхай анхныхаа бүтээгдэхүүнийг 2013 оны дунд үед гаргах юм. Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей хэлэхдээ “Эрчим хүчний зохицуулах газар Дулааны төв үйлдвэрийн зураг төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөг бүрэн баталж, тусгай зөвшөөрөл олгосонд бид туйлын баяртай байна. Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын ажил нэн хурдтай өрнөж байгаа. Одоо хэдий өвөл болж байгаа ч энэ хурд ерөөсөө саараагүй. Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар холбогдох талуудад бүрэн мэдээлэл өгч байгаа“ гэв.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.