Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Орон нутгийн малчид анхны тусламж үзүүлэх чадвартай болов

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

 

Монгол Улс, Улаанбаатар хот (ot.mn) - Оюу Толгой компани осол гэмтлийн үед үзүүлэх “Суурь анхны тусламж” сэдэвт хоёр өдрийн сургалт зохион байгуулав. Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон уг сургалтад Оюу Толгой компанийн Зам арчилгааны ажилд шинээр орсон орон нутгийн 60 гаруй малчид хамрагдсан юм.

Тэд анх удаа ийм сургалтад оролцож байгаагаа өгүүлэхийн ялдамд анхны тусламж үзүүлэх талаар богино хугацаанд сайн мэдлэгтэй болсноо онцолж байв. Ханбогд сумын Баян багийн малчин А.Баянмөнх “Хүний амь аврах мэдлэгтэй боллоо”, малчин Ц.Хүү “Амьдралд хэрэгтэй хичээл заалаа. Сонирхолтой ч юм”, малчин С.Адьяа “Маш их үр дүнтэй, сургамжтай сургалт болсон. Осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх янз бүрийн аргын талаар бидэнд ойлгомжтой сайхан тайлбарлаж өглөө” хэмээн ярьж байв.

Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хэлтсийн эмнэлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Б.Гантулга сургалтын үеэр хичээл заасан юм. Сургалтад хамрагдсан малчид гэрчилгээний хамт анхны тусламжийн үед хэрэглэх иж бүрдэл бүхий цүнх гардлаа.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.