Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой ХХК-ийн ажилтнууд Монгол улсад анх удаа Бизнесийн Англи хэлний гэрчилгээ гардлаа

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Монгол улс, Улаанбаатар хот (www.ot.mn) Оюу Толгой ХХК-ийн зургаан ажилтан Бизнесийн Англи хэлний гэрчилгээ авах шалгалтыг БНХАУ-ын Бээжин хотод амжилттай өгч, гэрчилгээгээ гардан авлаа.

Хагас жилийн турш үргэлжилсэн сургалтын үр дүнд Оюу Толгой ХХК-ийн ажилтнууд шалгалтаа амжилттай өгч гэрчилгээ гардан авсан нь тэдэнд Англи хэлийг бизнесийн зорилгоор илүү өндөр түвшинд ашиглах боломжийг олгож буй юм.

Бизнесийн Англи хэлний гэрчилгээг дэлхий хэмжээнд олон байгууллагууд хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь гэрчилгээг эзэмшигчийн бизнесийн Англи хэлний түвшинг үнэлэх гол шалгуур болдог ажээ. Энэхүү шалгалтаар Англи хэлний унших, бичих, сонсох болон ярих зэрэг бүх шатанд бие даан, итгэлтэйгээр ашиглах чадварыг нь шалгадаг юм.

Тус компани өөрийн ажилтнуудыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Бизнесийн Англи хэлний гэрчилгээ авах сургалтыг анх удаа зохион байгуулжээ. Оюу Толгой ХХК-ийн Тусгай төслийн мэргэжилтэн Д.Шинэбаяр хэлэхдээ “Энэхүү сургалтад хамрагдсанаар миний Англи хэлний мэдлэг маш сайжирсан. Зөвхөн Англи хэлний бичгийн чадвараа сайжруулаад зогсохгүй, шаардлагатай байсан бусад ур чадваруудаа ч зэрэг сайжруулах боломж олдсон” гэж хэллээ.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей гэрчилгээ гардан авсан зургаан ажилтандаа баяр хүргэж, ажиллагсдад зориулсан ийм төрлийн сургалтуудыг цаашид олноор, үр дүнтэйгээр зохион байгуулна гэв.

“Энэхүү сургалтад амжилттай хамрагдан, гэрчилгээгээ гардан авсан ажилтнуудаар би тун их бахархаж байна. Энэ нь ажлын цагаар ур чадвараа хөгжүүлэхийг дэмжсэн гайхалтай боломж юм” хэмээн тэрээр цохон тэмдэглэлээ.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.