Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой компани 900 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмжийг Эрдэнэт хот дахь Технологийн сургуульд хандивлав

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Оюу Толгой компанийн хандивласан хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан Монголын оюутан залуучууд уул уурхайн дадлагыг хийх боломжтой болов

Монгол улс, Улаанбаатар хот (ot.mn) – Оюу Толгой компанийн төлөөлөл Монгол улсын техник мэргэжлийн салбарын төлөөлөгчдийн хамт Эрдэнэт хотод болсон тууз хайчлах ёслолд оролцов. Ёслолын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуульд 900 сая төгрөгийн /700 мянган ам.доллар/ тоног төхөөрөмж гардуулав. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тэргүүтэй хүмүүс тууз хайчлах ёслолд оролцжээ. Ёслолд оролцсон олон хүн Оюу Толгой компани, БСШУЯ-ны үр бүтээлт хамтын ажиллагааг сайшаан ярьж байлаа.

Технологийн сургууль өөрийн хөрөнгөөр худалдан авч чадахгүй байсан олон зуун мянган долларын үнэтэй тоног төхөөрөмжийг Оюу Толгой компани хандивлаж байна.

Оюу Толгой компани дэлхийн түвшний техник, технологийг манай оюутнуудад олгож байгаад баяртай байна” гэж Ё.Отгонбаяр сайд хэлэв.

Оюу Толгой компанийн хандивласан хамгийн сүүлийн үеийн цогц тоног төхөөрөмжүүдэд:

  • Электрон удирдлага бүхий “Катерпиллар” симулятор-4 ширхэг
  • Гагнуурын сургалтын симулятор хэрэгсэл
  • Металлын лабораторийн тоног төхөөрөмж багтжээ.

Тус сургууль дээрх тоног төхөөрөмж болон өндөр түвшний сургалтын хөтөлбөрийг хослуулан хэрэглэснээр монгол ажилчдыг сайтар сургах боломжтой юм.

Оюу Толгой компанийн тэтгэлгээр Монгол улсын төрөл бүрийн МСҮТ-д суралцаж байгаа 75 оюутан Эрдэнэт хотод болсон дээрх ёслолд оролцсон байна. Оюу Толгой компани зөвхөн өмнийн говийн бүсэд төдийгүй Монгол улс даяар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг ёслолд оролцсон хүмүүс онцлон дурдав. Дорнод аймгийн шаталсан сургалттай Техник технологийн сургуулийн захирал Д.Энхжаргал“ Өнгөрсөн 9-р сараас хойш 100 гаруй оюутан Оюу Толгой компанийн зардлаар манай сургуульд суралцаж байна. Монгол улс даяар МСҮТ-д оюутан залуучуудыг сургаж, дэмжиж байгаад нь Оюу Толгой компанид баяр хүргэх ёстой” гэж ярив.

Оюу Толгой компанийн дэд Ерөнхийлөгч Дэвид Патерсон Оюу Толгой компанийн сургалтын хөтөлбөрийн зорилгын талаар ярихдаа “Бид зөвхөн Оюу Толгой төсөлд ажиллах ажилтан бэлдэж болох байлаа. Гэхдээ бид Монгол улсад урт удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах зорилготой учраас өргөн хүрээнд ажиллаж Оюу Толгой төдийгүй бусад томоохон төслүүд дээр ажиллах монгол ажилчдыг бэлтгэх нь бидний сургалтын хөтөлбөрийн зорилго юм” гэв.

Монгол улсын мэргэжлийн боловсролын салбарт оруулж буй Оюу Толгой компанийн хөрөнгө оруулалтын цар хүрээг дараахь баримтуудаас харж болно. Үүнд:

  • Ирэх таван жилийн хугацаанд техник мэргэжлийн сургалтын хөтөлбөрт зориулан 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ нь Оюу Толгой компани Монгол улсын түүхэнд мэргэжлийн сургалтын салбарт хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.
  • Энэхүү сургалтын хөтөлбөрийн үр дүнд бий болж буй мэргэжлийн ур чадварыг цааш нь дамжуулах боломжтой бөгөөд мэдээллийн технологи, байгаль орчны менежмент, нягтлан бодох бүртгэл, уул уурхай, барилга, зам, дэд бүтэц, механик инженерийн чиглэлээр ажлын байр олноор бий болно.
  • Оюу Толгой компанийн санхүүгийн бүрэн дэмжлэгээр Монгол улсын 42 МСҮТ-д 18 чиглэлээр 3300 гаруй монгол залуу суралцаж байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.