Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Мэдэгдэл

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Монгол Улс, Улаанбаатар хот (ot.mn) – Өнөөдөр буюу 2011 оны 12 дугаар сарын 16-ны өглөө үйлдвэрлэлийн бус шалтгааны улмаас төслийн гэрээт компанийн нэг монгол ажилчин нас барж, хоёр ажилчин эмчилгээнд хамрагдаж эхэлсэн байна.

Оюу Толгой төслийн хамт олон талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Хувь хүнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй.

Эмчлүүлж буй хоёр ажилчны биеийн байдал хүндэвтэр байгаа ч тогтворжсон. Эдгээр ажилчид өнгөрсөн шөнө ажил тарсны дараа спиртын хольцтой шингэн уусныг тогтоосон байна.

Талийгаачтай нэг гэрт байрладаг ажилчин өглөө 06:18 цагт дуудлага өгч, SOS эмнэлгийн яаралтай тусламжийн баг нэн даруй очсон боловч харамсалтай нь тусламж үзүүлэхэд хожимдсон байв.

SOS эмнэлгийн хяналтанд эмчлүүлж буй хоёр ажилчныг хяналт тавьж буй эмч, хоёр сувилагчийн хамт тусгай нислэгээр Улаанбаатар хотод Баасан гаригийн орой буюу өнөөдөр авчирч эмчилгээнд хамруулахаар зохион байгуулаад байна.

Цагдаагийн байгууллага энэхүү хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авч, хамтран ажиллаж байна. Хүч хэрэглэсэн буюу гэмт хэргийн шинж тэмдэг бүртгэгдээгүй болно.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.