Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой компани Налайх хотод баригдах сургалтын төвийн барилга дээр 100 хувь Монгол компанитай хамтран ажиллаж байна

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Мэргэжлийн сургалтын төвийг барих төсөл хамтарсан төслийн менежментийн дадлага хичээл болж байна

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Оюу Толгой компани нь Налайх дүүрэгт шинэ МСҮТ-ийг барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ сургууль нь Технологийн сургууль байх юм. Энэ сургуулийг барих төсөл нь Оюу Толгой компани Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол улсын Засгийн газар болон ард түмний өмнө хүлээсэн амлалт үүргээ бүрэн дүүрэн биелүүлж байгааг харуулж байна.

Оюу Толгой компани нь 110 тэрбум төгрөгийг (85 сая ам.доллар) ирэх таван жилийн хугацаанд сургалт, мэргэжлийн боловсролын салбарт зарцуулах юм. Үүнтэй холбоотойгоор шинээр хоёр МСҮТ-ийн сургуулийг барьж, дөрвөн сургалтын төв, коллежийг шинэчлэн засварлана. Налайх хотод баригдах МСҮТ-ийн төвийн барилгын ажлыг 13 жилийн түүхтэй Ньюкон ХХК удирдан гүйцэтгэж байна. Гурван барилгаас бүрдэх сургуулийн цогцолбор нь тус компаний гүйцэтгэж байгаа хамгийн том барилгын ажил бөгөөд анги танхим бүхий сургалтын байр, оюутнуудын дотуур байр, багш нарын орон сууц, нээлттэй спортын стадион цогцолборыг барих юм.

Сургуулийн барилгын зураг төслийн ажил энэ сард дуусахаар төлөвлөж байгаа ба өмнө нь Монгол улсад баригдаж байгаагүй хагас дугуй хийцийн шийдэлтэй барилгууд үүнд орсон байгаа болно. Энэ төслийн барилгын зураг төсөл болон барилгын ажил цаашид хэрэгжих адил төстэй төслүүдийн хувьд загвар болж өгөх юм.

НьюКон ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Чойбалсан: “Бид Оюу Толгой компанитай хамтран илүү сайн, сүүлийн үеийн технологи, зураг төслийг төслийн ажилдаа хэрэглэж байна. Оюу Толгой компанитай нэг жилийн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө бидний ажил ихэвчлэн гүйцэтгэлийн шинжтэй байсан бөгөөд бид өөрсдөө аливаа ажиллагааг дангаараа гүйцэтгэдэг байсан. Шилдэг тэргүүний туршлагаа харилцан солилцож буй хамтын ажиллагааны үйл явц үнэхээрийн үнэ цэнэтэй туршлага болж байгаа бөгөөд бид цаашид ийм аргаар ажиллахыг зорьж байна” гэж ярив.

Дээрхийг Оюу Толгой компанийн ажилтнууд ч хуваалцаж байна.

Оюу Толгой компанийн Тусгай төслийн хэлтсийн орлогч захирал Оле Сэверуд хэлэхдээ: “Бид олон гэрээт компаниуд, архитекторуудтай хамтран ажиллаж, хамгийн сайн сургалтын төв, мэргэжлийн боловсролын барилга байгууламжуудыг барихаар ажиллаж байна. Энэ төслийн үр шим Монголын залуучуудад ихээхэн ашиг тус авчрана гэдгийг бид мэдэж байгаа тул төслүүд хэрэгжиж байгааг харах нь бидний хувьд үнэхээрийн сайн байна” гэж ярив.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.  

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.