Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой компани байгаль орчинд ээлтэй хөгжлийг Ханбогд суманд бий болгож байна

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Бүс нутгийн хөгжлийн төсөл байгаль орчинд ээлтэй байдал болон хэрэглээний шийдлийг хослуулж чаджээ

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Оюу Толгой компани Ханбогд суманд барьж байгаа байгаль орчинд ээлтэй шинэ оффисын барилгын ажлыг саяхан тавин хувь дуусгаад байна. Энэ барилгын зураг төслийг Оюу Толгой компанитай 2008 оноос хойш хамтран ажиллаж байгаа Армонде компани гүйцэтгэжээ.

Өнөөдрийн байдлаар барилгын ерөнхий гадна хийц баригдаж дууссан бөгөөд ирэх 12 сарын хугацаанд хоёр давхар оффисын цогцолбор бүрэн баригдаж дуусах юм.

Ханбогд суманд шаардлагатай байгаа хөгжил дэвшлийн талаар ихээхэн яриа хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд энэ хэлэлцүүлгийн дагуу Оюу Толгой компани бүс нутгийн хэрэгцээнд нийцэх болон байгаль орчинд ээлтэй байх давхар шаардлагыг хангах зорилгоор Армонде компанийг энэ барилгын зураг төслийн зохиогчоор сонгон гэрээ байгуулан ажиллаж байна.

Армонде компанийн архитектор Ж.Санчир хэлэхдээ “ оффисын барилгыг байгаль орчинд ээлттэй байлгахын тулд хэд хэдэн байгаль орчинд ээлттэй шийдлийг хийж өгсөн. Энэ нь тус оффисын барилгад сууж ажиллах хүмүүст тааламжтай уур амьсгал төрүүлэх нь дамжиггүй юм” гэв.

Говийн бүсэд гэрэлтүүлгийн хэмжээг хамгийн их байхаар бодож шийдсэн болон агаарын хэмийг тохируулах зорилготойгоор тооцсон цонхны хэмжээ бол энэ зураг төслийн ихээхэн онцлог шийдэл юм. Барилгын дотор талын зураг төсөлд ургаж буй том модыг оруулснаараа агаарын чанар болон ерөнхий уур амьсгалыг сайжруулах боломжтой юм. Зураг төсвийн дагуу барилгын цахилгаан эх үүсвэрийг нарны эрчим хүчнээс авах юм. Монгол улсын хэмжээнд барилгын зураг төслийг байгаль орчинд ээлтэй шийдлээр хийж гүйцэтгэж байхыг Армонде компани зорьдог.

Бид барилгын зураг төслийг хийхдээ байгаль орчинд ээлттэй байх талаас нь бодож гүйцэтгэдэг. Ийм онцгой төсөл дээр ажиллах нь архитектор бүрийн мөрөөдөл болов уу. Бид Оюу Толгой компанитай энэ төсөл дээр хамтран ажиллаж байгаадаа их баяртай байна. Энэ барилгын ажил амжилттай бүрэн дуусах болно” гэж архитектор Ж.Санчир ярив.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.