Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой ХХК Аюулгүй ажиллагааны өндөр түвшинд ажиллаж буй Батс-Өргөө ХХК-д талархал илэрхийллээ

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Монголын гэрээт компани 40,000 хүн-цаг аюул осолгүй ажиллалаа

Монгол улс, Улаанбаaтар хот (ot.mn) – Монголын Уул Уурхайн Оюу Толгой ХХК Ханбогд дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэж буй Батс-Өргөө ХХК-ийн амжилтанд талархаж буйгаа илэрхийллээ. Энэ үеэр тус компанийн зургаан ажилчинд аюулгүй ажиллагааны шагнал олгосон байна.

Батс-Өргөө компани Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн цогцолборыг олон улсын стандартын дагуу зургаан сарын хугацаанд барьж байгуулжээ. Гэрээт компанийн зүгээс уг төслийг гүйцэтгэхдээ зөвхөн цаг хугацаа хэмнээд зогсохгүй, аюулгүй ажиллагаанд гол анхаарлаа хандуулан ажилласан юм. Энэ нь тус хамт олон 40,000 хүн-цаг нэг ч осол гэмтэлгүй ажилласнаар нотлогдож байна. Оюу Толгой компани аюулгүй ажлын орчныг бүрдүүлэх, ослыг тэглэх зорилтыг төслийн бүхий л үе шатанд баримтлан ажилладаг билээ.

Говийн алслагдмал нутагт буюу нийслэл Улаанбаатар хотоос 600 км зайд Оюу Толгой ХХК-ийн баримталдаг олон улсын тэргүүн туршлага, шаардлага, стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн барилга бүтээн байгуулалтын ажил явагдаж буй нь туйлын сайшаалтай юм.

Батс-Өргөө ХХК-ийн захирал Ж.Батсайхан Оюу Толгой компаниас талархал хүртэж буйдаа баярлаж буйгаа илэрхийлсний зэрэгцээ түүний баг, хамт олон өнгөрсөн зургаан сарын хугацаанд аюулгүй ажиллагааны олон улсын стандартын чиглэлээр ихээхэн мэдлэг, туршлага хуримтлуулсан гэдгээ онцоллоо. Тэрбээр цаашид хийж хэрэгжүүлэх олон арван төслүүддээ энэ бүхнээ шингээн ажиллана гэж нэмж хэллээ.

Ханбогд дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн цогцолбор нь Оюу Толгой компаниас Монгол улсын Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих чиглэлээр хийж буй томоохон ажлын нэг хэсэг юм. Үүний зэрэгцээ нийслэл хот, бусад аймгуудад шинээр сургууль барих, өргөтгөн шинэчлэх ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Нөгөө талаасаа энэхүү цогцолбор нь Оюу Толгой Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буйн нэгэн томоохон илрэл болж байна.

Оюу Толгой ирэх таван жилийн хугацаанд 110 тэрбум (85 сая ам.доллар) төгрөгийг мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр зарцуулах бөгөөд энэ нь тус салбарт хийгдэж буй хамгийн далайцтай хөрөнгө оруулалт болох юм. Энэ төслийн хүрээнд 3.5 тэрбум төгрөгийн сургалт, дадлагын тоног төхөөрөмжийг нийлүүлэх ба үүний түрүүч болох 1.0 тэрбум төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг гагнуурын симулятор аппаратыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 25 төвд хүлээлгэн өгөөд байна. Мөн сургалтын хөтөлбөр агуулгыг сайжруулж олон улсын түвшинд хүргэх ажлыг эхлүүлсэн.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.