Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин

Аюулгүй ажиллагаа

Аюулгүй ажиллагаа нь “Оюу толгой” компанийн үнэт зүйл бөгөөд бүхий л үйл ажиллагааны нэг хэсэг байдаг. Аюулгүй ажиллагаа бол тоон үзүүлэлт бус, хүмүүстэй холбоотой асуудал юм. Бидний гаргаж буй бодлого, стандарт, хөтөлбөр, зорилтууд нь чухал ач холбогдолтой хэдий ч ажилтнуудынхаа дэмжлэггүйгээр аюулгүй ажиллагааны алсын хараагаа бодит биелэл болгох боломжгүй гэдгийг ухамсарладаг. Бид үр дүнтэй хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд чухалчилж үздэг ажлын байр, хамт олны соёлыг төлөвшүүлэхэд зорьдог.

Манлайлал

Бидний аюулгүй ажиллагааны талаар баримтлах зарчмуудын нэг чухал хэсэг бол манлайлал юм. Бүх удирдах ажилтнууд аюулгүй ажлын байрыг бий болгож, дэмжих үүрэгтэй бөгөөд ажлын талбайд баг хамт олонтойгоо байнга нягт хамтран ажилладаг.

Өдөр тутмын ажилдаа аюулгүй ажиллагааг тусгаж, улмаар аюулгүй ажиллагааг сайжруулах тал дээр манлайлагч болоход нь удирдах ажилтнуудад туслах олон арга хэрэгслийг ашигладаг.

Бид хүн бүрийг аюулгүй ажиллагааны манлайлагч байж чадна гэдэгт итгэдэг. Ажилтан бүрийг баг хамт олныхоо дунд аюулгүй ажиллагааны манлайлагч болох, аюулгүй ажиллагааны ямарваа асуудал, бэрхшээлийг хөндөн гаргаж ирэх, мөн өөрийн болон бусдын аюулгүй ажиллагааг хариуцаж ажиллахыг бид хөхиүлэн дэмждэг.

Аюулгүй ажиллагааны соёл

“Оюу толгой” компани нь ажилтны, байгууллагын эрхэмлэх зүйлсийг хослуулсан аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхээр ажиллаж байна. Бид зан үйлийг тууштай суулгах эерэг соёлыг төлөвшүүлэх зорилгыг өмнөө тавьдаг.

Тухайн ажлыг гүйцэтгэхэд аюултай гэж үзвэл ажлаа зогсоохыг “Оюу толгой” компанид ажиллаж буй хүн бүрт зөвшөөрдөг. Түүнчлэн бүх ажилтнууд аюулгүй ажиллагааг сайжруулахад эерэг үр нөлөө үзүүлэхийг хөхиүлэн дэмждэг юм. .

“Оюу толгой” компанийн хэмжээнд аливаа хурал цуглаан үргэлж “Аюулгүй ажиллагааны мэдээлэл солилцоо”-гоор эхэлдэг бөгөөд энэ үеэр ажилтан бүр аюулгүй ажиллагааны асуудлыг хөндөж, ижил төстэй асуудалтай тулгарч, хэрхэншийдвэрлэсэн талаархамтран ажиллагсадынхаа туршлага, зөвлөмжийг сонсох боломжтой.

Тогтолцоо, үйл ажиллагаа

Аюулгүй ажиллагааныхаа амжилтыг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор “Оюу толгой” компани шилдэг туршлагуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид үйл ажиллагаандаа Рио Тинто группийн өргөн хүрээг хамарсан аюулгүй ажиллагааны стандартуудыг мөрдөн ажилладаг. Тэдгээр стандарт нь аюулгүй ажиллагааныхаа гүйцэтгэлийг үнэлэх, хянах, цааш нь улам сайжруулах тогтолцоог бүрдүүлж өгдөг юм. Бид үйл ажиллагааныхаа гол эрсдэлүүдийг хянах зорилгоор Рио Тинто группийн стандартуудыг дараах салбарт хэрэгжүүлэн ажиллаж байна:

  • Тусгаарлалт
  • Цахилгааны аюулгүй ажиллагаа
  • Тээврийн хэрэгсэл ба жолоодлого
  • Өндөрт ажиллах
  • Хязгаарлагдмал орчин
  • Өргөгч төхөөрөмж, оосорлох
  • Гүний уурхайн аюулгүй ажиллагааны стандартууд
  • Уурхайн хананы налуу, хүдрийн овоолго, хоосон чулуулгийн болон хаягдлын овоолгын менежмент

Эрсдэлийн удирдлага

Бидний үйл ажиллагааны өргөн цар хүрээ, үйлдвэрлэлийн нарийн технологийн улмаас болгоомжтой няхуур байдлаар хянах шаардлатай томоохон эрсдэлтэй ажилтнууд маань тулгардаг.

Бид ажлын байран дахь болзошгүй аюулыг илрүүлж, тэдгээрийн ажилчдад учруулах эрсдэлийг үнэлэн, хор хохирлоос сэргийлэх, хяналт тавих зэргээр ажлын байран дах эрсдэлийг тасралтгүй хянаж байна. Эрсдэлийн удирдлагын тогтолцоог байгууллагын хэмжээнд бүрэн нэвтрүүлж чадсан. Манай компанид бүх төрлийн ажил үүрэгт эрсдэлийн үнэлгээ хийж, хяналт тавьдаг.

Бид ажлын байран дахь эрсдэлээ илрүүлж, удирдахад нь ажилтнуудад туслах олон төрлийн арга хэрэгслийг ашигладаг.

Ноцтой эрсдэлийн удирдлага
Бид ноцтой эрсдэлийг хянаж удирдахад тэр дундаа хүний амь нас эрсдэх, хөдөлмөрийн чадвар алдахад хүргэж болзошгүй хамгийн ноцтой эрсдэлүүдийг хянахад ихээхэн анхаардаг. Бид амь нас хамгаалж, ноцтой эрсдэлүүдийг хянахын тулд :

  • Ноцтой цөөн эрсдэлүүдэд голлон анхаардаг
  • Ажлын байр/ажил үүрэг бүр дэх ноцтой эрсдэлийг олж тогтоон, хяналтын арга хэмжээ боловсруулдаг
  • хяналтын арга хэмжээ байгаа эсэхийг шалгахад ашиглах практик арга хэрэгслийг бий болгодог
  • Аюулгүй ажиллагааны суурь тогтолцоонд тулгуурлаж тасралтгүй сайжруулдаг

Сургалт, мэдлэг

Ажил үүргээ аюулгүй явуулахад нь шаардлагатай сургалт, ур чадвар, мэдлэгийг ажилтан бүрт олгох зарчмыг эрүүл мэнд, аюулгүй ажиллагаандаа голлон баримталдаг.

“Оюу толгой” компани нь үндсэн болон гэрээт ажилтан, зочдод зориулан чиг баримжаа олгох, ерөнхий мэдлэг олгох, тухайлсан ажил үүргийн танхимын, ажлын байран дах сургалтыг хослуулан явуулж байна.

Эрсдэлийг үзүүлэх төв
Бид 2013 онд “Оюу толгой” уурхайд Монгол Улс дахь анхны Эрсдэлийг үзүүлэх төв нээсэн бөгөөд бидэнд тулгардаг эрсдэлийн учруулж болзошгүй хор хохирлыг тус төвд хамтын оролцоотой, сонирхолтой байдлаар үзүүлж таниулдаг.

Сар тутмын аян
Бид өндөрт ажиллах, гараа хамгаалах, цахилгааны аюулгүй байдал болон бусад гол эрсдэлийн сэдвээр аян байнга өрнүүлдэг.

Үндсэн болон гэрээт ажилтнуудын хамтын ажиллагаа

Бид оруулж буй хувь нэмрийг нь үнэлдэг, тодорхой хувь нэмэр оруулах боломжтой байснаар ажилтнууд бүх төрлийн хөтөлбөрүүдэд илүү идэвхтэй оролцоно гэж үздэг.

Бүх үндсэн болон гэрээт ажилтнуудыг аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг бид байнга уриалдаг.

Гэрээт ажилтнууд нь манай ажиллах хүчний нэлээд хэсгийг бүрдүүлдэг бөгөөд тэдний хувьд “Оюу толгой” компанийн үндсэн ажилтнуудын мөрддөг аюулгүй ажиллагааны стандартуудыг нэгэн адил мөрдөж биелүүлдэг.

Бид гэрээлэгчдийн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг хянаж удирддаг мэргэжлийн баг хэлтэстэй. Дэлгэрэнгүй мэдээллийг Хангамжийн хуудаснаас авна уу.

Бид гэрээлэгч нарын оролцоог дэмжих чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулж, аюулгүй ажиллагааны арга барилаа бие биедээ хуваалцан, аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлтэд хамтын хүчээр хүрэхийг эрмэлздэг.