Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Дээжний шинжилгээ хийх үйлчилгээ

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS777097318
Зарласан огноо: 2016-06-23
Хаагдах огноо: 2016-07-07
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий компаниудыг “Худалдааны Баяжмалын Дээжинд Химийн Шинжилгээ хийх”-тэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Энэ үйлчилгээ нь компаний эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалд зэс, алт болон мөнгөний агууламжийг тодорхойлно. Энэхүү үйлчилгээний гол зорилго нь Оюу толгойн компанийн одоо хэрэгжүүлж байгаа шинжилгээний чанарын арга барил болон чанарын хяналт дээр худалдагч талтай явагддаг металл арилжааны үйл явц ба шинжилгээний чанарын сайжруулалт хийхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Компаний хүсэлт, шаардлагад нийцүүлэн ханган нийлүүлэгч нь химийн шинжилгээ болон агуулгын үр дүн солилцохтой холбоотой бүх үйл явцад (химийн шинжилгээ, чанарын хяналт & чанарын баталгаа, агуулга солилцох) үйлчилгээ болон мэдээллээр хангана.

Ханган нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй

1. Химийн шинжилгээ

Үйлчилгээ үзүүлэгч байгууллага баяжуулах үйлдвэрийн процесын өөр өөр цэгүүдээс авагдсан дээжинд металлын агууламж тодорхойлно. Үүнд:

  • Худалдааны баяжмалын дээж
  • Шаардлагатай тохиолдолд үйлдвэрийн хяналтын дээжнүүд (багаас дундаж агуулгатай)
  • Туршилт, судалгааны ажлын дээжнүүд (шаардлагатай тохиолдолд)
  • Хүдрийн дээж (шаардлагатай тохиолдолд)

2. Арга аргачлал

  • Нойтон химийн эзэлхүүний титр, порбир -Атом-шингээлтийн спектрометр, эсвэл порбир жингийн (шаардлагатай бол бусад төрлийн ICP, XRF, ISE гэх мэт арга байж болно). Дараах гол гурван элемент тодорхойлох ба үүгээр хязгаарлагдахгүй.
    • Зэс (Cu)
    • Алт (Au)
    • Мөнгө (Ag)
    • Шаардлагатай тохиолдолд Фтор (F) ба хүнцэл (As)

Бүх шинжилгээ зэс, алт болон мөнгөний хувьд худалдааны баяжмалд хийгдэх арга аргачлалын дагуу шаардагдах давталтын тоотой гүйцэтгэгдэх ба фтор, хүнцэлийн хувьд ердийн арга аргачлалаар гүйцэтгэж болно.

3. Дээжний тоо

Нэг сард хийгдэх баяжмалын дээжний тоо 40-120 хэлбэлзэнэ.

Ханган нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
  • Лабораторийн металын агуулга тодорхойлоход шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалт
  • Монгол улсын стандартын дагуу химийн хаягдал устгах төлөвлөгөө
  • Лаборатори ба түүний салбар байгууллага нь ISO/IEC 17025 сертификат хангасан нотолгоо

Компани нь боломжит ханган нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба Монгол хэлээр бэлдэж 2016 оны 7 сарын 7-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS 777097318 - Дээжний шинжилгээ гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийн дугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, 14240

Монгол улс, Улаанбаатар

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – WS 777097318 - Дээжний шинжилгээ гэж бичиж) 2016 оны 6 сарын 30-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.