Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Хаягдал дамжуулах резинэн хоолой нийлүүлэх

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS685010136
Зарласан огноо: 2016-02-15
Хаагдах огноо: 2016-02-23
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Хаягдал дамжуулах резинэн хоолой” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Сонгогдсон нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Одоогийн хэрэглэж буй резинэн доторлогоотой төмөр хоолойг орлуулахуйц илүү эдэлгээ удаантай, хаягдал дамжуулах ил болон далд шугамд байрлах, 18”-аас 36” инч диаметр бүхий өндөр чанартай резинэн хоолойнууд нийлүүлэх;
  • Зөвхөн эхний шалгаруулалтанд тэнцсэн нийлүүлэгчид уурхай дээр биечлэн ирж хэмжилт хийж зураг гаргах;
  • Батлагдсан зургийн дагуу бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх ба шаардлагатай тохиолдолд техникийн туслалцаа үзүүлэх;

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга (Аж ахуйн нэгжийн хэлбэр, эрхэлж буй үйл ажиллагааны цар хүрээ ба үндсэн үйл ажиллагаа, товч түүх, агуулахын хэмжээ ба байршил), бүтээгдэхүүний брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаарх хэрэглэгчдийн тодорхойлолт
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Үйлдвэрлэгчийн болон үйлдвэрийн танилцуулга, нийлүүлэгчийн үйлдвэрлэгчтэй холбогдох холбоог тодорхойлох баримт
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм
  • ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 2-р сарын 23-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт EOI WS685010136 - Supply of Tailing Mine Hoses гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Question: EOI WS685010136 - Supply of Tailing Mine Hoses гэж бичиж) 2016 оны 2-р сарын 19-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

"ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.