EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Шугам хоолойн холболтын эд анги нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS938037916
Нээх огноо: 2017-02-21 09:00
Хаах огноо: 2017-03-10 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа: 2017 2-р улирал

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий компаниудыг “Шугам хоолойн холболтын эд анги ханган нийлүүлэх” Тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Бид та бүхний хоолойн тохируулагч холбоос, булан, холбох муфт, холбоос, бууруулагч холбоос зэргийг нийлүүлж байсан туршлагын талаар сонирхож байна. Дээр дурьдсан эд ангиудын зарим нь янз бүрийн доторлогоотой, холбооснууд нь уян (Victaulic 44) болон хөдөлгөөнгүй хэрэглээнд зориулсан ховилтой (Victaulic 07), эргэлдэх болон ANSI стандартын холбооснууд байх шаардлагатайг анхаарна уу. Та бүхнийг доорх мэдээллийг Тендерт оролцох хүсэлтийн хамт ирүүлнэ үү.

Нийлүүлэгч нь дараах зүйлсийг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга, гэрчилгээ, одоогийн бизнесийн цар хүрээ, ажилчид болон хувь эзэмшигчдийн талаарх мэдээлэл;
  • Дээр дурьдсан эд ангиудыг ханган нийлүүлж байсан туршлага, ложистик болон экспорт, импортийн туршлага, болон үйлчлүүлэгчдийн тань тодруулга;
  • Голлон ажиллах ажилчдын талаарх мэдээлэл, тэдгээрийн туршлага (техникийн болон худалдааны);
  • Танай компанийн сүүлийн 3-н жилийн санхүүгийн аудитаар шалгагдсан тайлан;
  • Санал болгож буй брэнд, үйлдвэрлэгч, тэдгээртэй тогтоосон одоогийн харилцаа, санал болгож буй үйлдвэр/брэнд түүний байрлал, тээвэрлэлт болон ханган нийлүүлэх хугацаа, мөн үйлдвэрлэгчээс ирүүлсэн захиа, нэмэлт мэдээлэл;
  • Хэрэв одоогийн байдлаар компанийн болон компанийн хувь нийлүүлэгчдийн эсрэг яваргдаж буй шүүхийн үйл явц, шийдвэр байгаа бол тэр талаарх мэдээлэл;
  • Хэрхэн Оюу Толгой компанид үнэ цэнэ авчрах талаарх саналуудын; болон
  • Хэрэв та бүхэн далд уурхайн зарласан туузан дамжуургатай холбоотой тендерт оролцсон бол тэр талаарх мэдээлэл.

Компани нь сонирхсон талуудыг зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж цахим хэлбэрээр 2017 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS938037916Шугам хоолойн холболтын эд анги ханган нийлүүлэх гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв та бүхэнд энэхүү тендерийн талаар асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS863047240 – Шугам хоолойн холболтын эд анги ханган нийлүүлэх гэж бичиж) 2017 оны 3 дугаар сарын 3-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт/Тендерийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.