Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Туузан дамжуурга солих стэйшн нийлүүлэх

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS707614386
Зарласан огноо: 2016-03-03
Хаагдах огноо: 2016-03-10
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Туузан дамжуурга солих стэйшн” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу)

Сонгогдсон нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Инженер техникийн бүрэн шийдэл гаргах, нарийвчилсан зургийг боловсруулах
  • Ажлын төлөвлөгөө гаргах
  • Шаардлагатай тоног төхөөрөмж, шаардлагатай элементийг батлагдсан зургийн дагуу үйлдвэрлэх, бэлтгэх болон нийлүүлэх
  • Тоног төхөөрөмжийг суурилуулах, техникийн дэмжлэг үзүүлэх болон бусад шаардлагатай үйлчилгээ үзүүлэх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга (Эрхэлж буй үйл ажиллагааны цар хүрээ ба үндсэн үйл ажиллагаа, товч түүх, үйлдвэр болон агуулахын хүчин чадал хэмжээ ба байршил)
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тусгай зөвшөөрлийн хуулбарууд
  • Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын жагсаалт, товч мэдээлэл, хэрэглэгчдийн тодорхойлолт
  • Ажлын баримжаа төсөв, задаргааг харуулах, нийлүүлэх хугацаа ойролцоогоор
  • Үйлдвэрлэгчийн болон үйлдвэрийн танилцуулга, хамааралтай гэж үзвэл
  • Ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл, гол мэргэжилтнүүдийн танилцуулга

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 3-р сарын 10-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт EOI - WS707614386 “Туузан дамжуурга солих стэйшн”гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Question: EOI - WS707614386 “Туузан дамжуурга солих стэйшн”гэж бичиж) асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

"ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.