Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Ус, бохир болон хогийн машин түрээсийн үйлчилгээ

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS708300037
Зарласан огноо: 2016-03-11
Хаагдах огноо: 2016-03-28
Дэлгэрэнгүй мэдээлэл:

Оюу Толгой ХХК ('Захиалагч') нь “Ус, бохир болон хогийн машин түрээсийн үйлчилгээ” -г үзүүлж чадах Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо болон Манлай суманд бүртгэлтэй аж ахуй нэгжийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна. Сонгогдсон компани нь дараах үйлчилгээг үзүүлнэ.

Үүнд:

  • Уурхайн талбар дахь байгууламжуудыг хэрэглээний усаар хангах
  • Хог хаягдал цуглуулах
  • Уурхайн талбар дотор болон гаднах зам дээр ус шүршиж тоос дарах
  • Уурхайн талбар дахь байгууламжуудын бохирыг машинаар цэвэрлэх
  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу уурхайн талбайн орчим дахь газар нутгийн биологийн нөхөн сэргээлтэнд хэрэглэгдэх усыг тээвэрлэн хүргэх

Шаардагдах ажиллах хүчин:

  • Нийт шаардагдах тоног төхөөрөмжийн тоо дунджаар 9-13 ширхэг байна. Үүнд:

- 1-2ш хогийн машин

- 2-3 ш бохирын машин

- 6-8ш усны машин

  • Зохих ангилалын тээвэр хийх үнэмлэхтэй жолооч
  • ЭМААБО-ны ажилтан

Тендерт оролцох сонирхолтой талууд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  1. Албан ёсны тендерт оролцох хүсэлт
  2. Компанийн гэрчилгээ (Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо Манлай сумдуудад бүртгэлтэй байх ёстой), холбогдох тусгай зөвшөөрөл
  3. Компанийн танилцуулга
  4. Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага түүх, өмнөх худалдан авагч/үйлчлүүлэгчийн тодорхойлолт
  5. Ажилчдын CV
  6. Зориулалтын машин техникийн жагсаалт

Дээр дурьдсан ажлын төрлүүдтэй адил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай компаниуд дээр заасан бичиг баримтуудыг 2016 оны 03 сарын 28-ны өдрийн 17:00 өмнө RFxBox@ot.mn цахим хаягаар (цахим шуудангийн гарчигт “WS708300037- Ус, бохир болон хогийн машины түрээсийн үйлчилгээ” гэж бичиж) ирүүлнэ үү.

“Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Сонирхогч талууд дараах холбоосоор орж ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу. http://ot.mn/mn/procurement/how-to-become-a-suppli....

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.