Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Баяжуулах үйлдвэрийн эд ангийн засвар үйлчилгээ

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS722783419
Зарласан огноо: 2016-04-18
Хаагдах огноо: 2016-05-04
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Татах

Оюу Толгой ХХК ('Захиалагч') нь Хавсралтад багтсан төхөөрөмжүүдийн засвар, задлах, угсрах болон засвар үйлчилгээнд шаардлагатай эд анги, төхөөрөмжүүдийг нийлүүлэх туршлага бүхий компаниудыг “Баяжуулах үйлдвэрийн эд ангийн засвар үйлчилгээ” нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна. (Хавсралт харна уу). Хавсралтад үзүүлсэн төхөөрөмжүүдийг төлөөлөл болгон үзүүлсэн болно. Сонирхсон оролцогчид өөрсдийн засвар үйлчилгээ явуулах чадвартай төрлүүдэд сонирхолоо илэрхийлж болно.

Оролцогчид дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • Хавсралтанд буй тоног төхөөрөмжүүд болон тэдгээртэй төстэй төхөөрөмжүүдийг засварлах болон угсрах үйлчилгээ
  • Засварласан төхөөрөмжүүдэд чанарын хяналт хийх
  • Засварлагдсан төхөөрмжүүдэд баталгаа олгох
  • Эвдрэлийн шалтгаан болон эрсдлийн үнэлгээний тайлан гаргах
  • Шаардлагатай эд анги, сэлбэгийг ханган нийлүүлэх болон хадгалах

Шаардагдах ажиллах хүчин:

  • Шаардлагатай сургалтанд суусан, туршлагатай техникийн ажилтан болон инженерүүдтэй байх
  • Засвар үйлчилгээтэй холбоотой сургалт зохион байгуулах чадвартай байх
  • Англи хэлний чадвартай байвал давуу тал болно

Тендерт оролцох сонирхолтой талууд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Ханган нийлүүлэгчийн тухай ерөнхий мэдээлэл. Үүнд компанийн хувьцаа эзэмшигчид, энэ төрлийн засварийн үйлчилгээ үзүүлэх стратеги төлөвлөгөө болон үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээлэл
  • Уурхайн компани болон үйлдвэрүүдэд урьд нь эдгээр төрлийн төхөөрөмжүүдийг засварлаж байсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл
  • Өөрсдийн засвар үйлчилгээний чадварын талаарх мэдээлэл
  • Засвар үйлчилгээ хийхэд шаардагдах гэрчилгээ болон лицензүүд
  • Өмнө нь хамтарч ажиллаж байсан компанийн танай засвар үйлчилгээнд гаргасан тодорхойлолт

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS722783419 – Баяжуулах үйлдвэрийн эд ангийн засвар үйлчилгээ гэж бичиж) ирүүлнэ үү.

Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.