Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Баяжмал савлах уутлах үйлдвэрт цэвэрлэгээ, уут өлгөх үйл ажиллагаанд ажиллах хүчний үйлчилгээ

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS729957874
Зарласан огноо: 2016-04-27
Хаагдах огноо: 2016-05-11
Дэлгэрэнгүй мэдээлэл:

Оюу Толгой ХХК ('Захиалагч') нь “Баяжмал савлах уутлах үйлдвэрт цэвэрлэгээ, уут өлгөх үйл ажиллагаанд ажиллах хүчний үйлчилгээ” үзүүлж чадах Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо болон Манлай суманд бүртгэлтэй аж ахуй нэгжийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна. Сонгогдсон компани нь дараах үйлчилгээг үзүүлнэ.

Үүнд:

Гүйцэтгэгчийн – Туслах ажилтны хувьд тогтсон дараах ажил, үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Поддон цэгцэлж хураах.
  • Асгарсан баяжмалыг цэвэрлэх, буцаагдсан уутыг салгаж авах.
  • Уутыг савлах өлгүүрт өлгөхөд туслах.
  • Цэвэрлэх цэгцлэх.

Шаардагдах ажиллах хүчин:

  • Нийт шаардагдах хүн хүч . Үүнд:

Нийтдээ 12 туслах ажилтан (нэг баг 4 хүнээс бүрдэнэ) шаардлагатай. Гүйцэтгэгч нь Баяжмал савлах уутлах үйлдвэрийн Ахлах ажилтны удирдлага дор ажиллах бөгөөд нэмж ЭМААБО эсхүл Ахлах ажилтан ажиллах шаардлагагүй.

Тендерт оролцох сонирхолтой талууд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  1. Албан ёсны тендерт оролцох хүсэлт
  2. Компанийн гэрчилгээ (Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо Манлай сумдуудад бүртгэлтэй байх ёстой), холбогдох тусгай зөвшөөрөл
  3. Компанийн танилцуулга
  4. Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага түүх, өмнөх худалдан авагч/үйлчлүүлэгчийн тодорхойлолт
  5. Ажилчдын CV
  6. Зориулалтын машин техникийн жагсаалт

Дээр дурьдсан ажлын төрлүүдтэй адил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай компаниуд дээр заасан бичиг баримтуудыг 2016 оны 05 сарын 11-ны өдрийн 17:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) RFxBox@ot.mn цахим хаягаар (цахим шуудангийн гарчигт “WS729957874“Баяжмал савлах уутлах үйлдвэрт цэвэрлэгээ, уут өлгөх үйл ажиллагаанд ажиллах хүчний үйлчилгээ”) гэж бичиж ирүүлнэ үү.

“Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.