Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Хог хаягдлын менежмент үйлчилгээ

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS714519700
Зарласан огноо: 2016-04-29
Хаагдах огноо: 2016-05-16
Дэлгэрэнгүй мэдээлэл:

Оюу Толгой ХХК ('Захиалагч') нь “ Хог хаягдлын менежмент үйлчилгээ” -г Өмнөговь аймагт бүртгэлтэй, үйл ажиллагаа эрхэлдэг туршлага[BG1] бүхий ханган нийлүүлэгчдийг нээлттэй тендерт оролцох хүсэлтээ холбогдох материалын хамт ирүүлэхийг урьж байна. Үйлчилгээ үзүүлэх компани нь дараах үйлчилгээг үзүүлнэ.

Үүнд:

  • Захиалагчын уурхайн талбар дээрх ашигт малтмалын бус 4 төрлийн дахивар бүтээгдэхүүнийг Оюу Толгойн хог хаягдалын төв байгуулалжийн талбайгаас ачин, тээвэрлэж Оюу Толгойн эрүүл мэнд аюулүй ажиллагаа, байгаль орчны стандартын дагуу дахин боловсруулах, ашиглах. Үүнд:
    • Ашиглагдсан/ Хэрэглэгдсэн цаас
    • Хуванцар, хуванцар сав,
    • Том жижиг хуучин дугуй,
    • Хаягдал төмөр, төмрөн бүтээгдэхүүн,

Шалгуур үзүүлэлт:

  • Хүсэлт гаргагч нь ашигт малтмалын бус 4 төрлийн дахивар бүтээгдэхүүнийг цуглуулан, тээвэрлэх, дахин боловсруулах хүн хүч,техник болон санхүүгийн чадавхитай байх,
  • Санал болгож буй хог хаягдлын менежментын шийдлүүдийн дотоодод нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагааг хамгийн ихээр хийх байдал нь сонгон шалагруулалтын гол үзүүлэлт болно.
  • 2016 оны 05 сарын 05-ний өдөр 9 цагт Өмнөговь аймгийн Ханбогд суманд Иргэдийн хөгжлийн төвд

Тендерт оролцох сонирхолтой талууд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Албан ёсны тендерт оролцох хүсэлт
  • Компаний гэрчилгээ (Өмнөговь аймагт бүртгэлтэй байх ёстой),
  • Компаний танилцуулга
  • Ижил төстэй ажил гүйцтэж байсан туршлага түүх, өмнөх худалдан авагч / үйлчлүүлэгчийн тодорхойлолт
  • Дахивар бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дахин боловсруулах хүн хүч болон техникийн талаарх мэдээлэл (одоо байгаа болон авахаар төлөвлөж байгаа бол хаанаас, ямар хэдээр, юу авах талаар),
  • Хэрхэн дахин боловсруулах процесс талаар ерөнхий мэдээлэл ирүүлэх
  • Cанхүүгийн тайлан – сүүлийн 2 жил

Энэхүү тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт-ууд доорхи хуваарийн дагуу зохион байгуулагдана.

Дээр дурьдсан ажлын төрлүүдтэй адил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай компаниуд дээр заасан бичиг баримтуудыг 2016 оны 05 сарын 16-ны өдрийн 17:00 өмнө RFxBox@ot.mn цахим хаягаар (цахим шуудангийн гарчигт “WS714519700- Хог Хаягдлын Менежмент Үйлчилгээ” гэж бичиж) ирүүлнэ үү.

Оюу Толгой ХХК нь дээрх шаардлагын хангасан нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авч байгаа бөгөөд энэ нь аливаа ханган нийлүүлэгч буюу ханган нийлүүлэгчдээс ажил, үйлчилгээ авах амлалт, баталгаа болохгүй болно. Тендерт оролцох хүсэлт боловсруулах, компанид хүргүүлэхтэй холбогдолтой аливаа зардлыг Оюу Толгой ХХК хариуцахгүй.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. “Оюу Tолгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Сонирхогч талууд дараах холбоосоор орж ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу. http://ot.mn/mn/procurement/how-to-become-a-suppli...

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС


.